Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосын армийн удирдлага уучлал гуйжээ

Бодит байдалд нийцүүлсэн хээрийн сургууль хийх үеэр хоёр цэргийн албан хаагч амиа алдсан явдалд Өмнөд Солонгосын армийн удирдлага ар гэрээс нь уучлалт гуйжээ. Байлдах чадварыг сайжруулахын тулд хээрийн сургууль бодит дайн байлдааны нөхцөлтэй аль болох ойр байдлаар явагдах ёстой гэж Өмнөд Солонгосын армийн удирдлага онцолсон байна. Гэхдээ хээрийн сургууль хийх явцад аюулгүй байдлыг хангах наад захын дүрэм зөрчсөний улмаас цэргийн албан хаагчид амиа алдсан гэсэн тайлбар өгчээ. Дөрөвдүгээр сард болсон хээрийн сургуулийн үеэр шинэ цэргийг цээжин тус газар нь хүчтэй цохиж амийг нь хөнөөсөн хэргээр дөрвөн цэргийн албан хаагч баривчлагдан шүүхээс ял оноосон байна. Сүүлийн үед Өмнөд Солонгосын армид энэ мэт таагүй хэрэг олон гарах болсон нь олон нийтийг бухимдуулж байгаа аж. Долдугаар сард Өмнөд Солонгосын армид дөрвөн цэрэг амиа егүүтгэсэн бол зургадугаар сард нэгэн офицер хамт алба хашиж байсан таван цэргийг буудаад амиа хөнөөхийг завдсан дуулиантай хэрэг гарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан