Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы Засгийн газар бүрэлдхүүнээрээ огцорлоо

Японы Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорлоо. Засгийн газар Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар огцорчээ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр огцорсон засгийн газар өнөөдөр үдээс хойш хүртэл үүргээ гүйцэтгэх юм байна. Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ Ерөнхий сайд 11 сайдаа солихдоо таван ч эмэгтэйг оруулахаар ярьж байгаа гэнэ. Энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэ улс орныхоо улстөр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх гэсэн санаачилга юм байна.
Засгийн газрын хуучин танхимаас Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кисида, Гэгээрэл, спорт, шинжлэх ухаан технологийн сайд Симомура Хакубун, Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга, Эдийн засгийн сэргээн босголтын сайд Акира Амари нар суудалдаа үлдэх төлөвтэй байна. 2012 оны арванхоёрдугаар сараас ажилдаа орсон энэ засгийн газар дайны дараах үеэс хамгийн удаан тогтвортой ажилласан Засгийн газарт тооцогдож байна.

0 Сэтгэгдэл
LUVARCHIN ALTANHUYGAA SOYLTOI ORNII UHAMSARTAI ULS TURCHDUUS SAINIIG NI SURALTCAACH INGEJ ARD TUMNIIHEE UMNU BURUUGAA HULEEN TCEVER NER TURTEE ULDDEG YM BAINA TA NAR BOL YAJLUIVARDAHAV GEHEES UUR YM EDDEG YMUU HURDAN ZAILAACH LUIVARCHID MINI ALTANHUYGAA HUDALCHAA
Засгийн газрыг ингэж сольдог юм. Алтанхуягийн ЗГ-ыг арван удаа солихоор цаг хуурамчлал идэж уусан нь өнгөрөөд байна.
altanhuyagiin zasgiin gazar ingeed ogtsordog ch boloosoi ichihgui l suudaltaigaa zuuraldaad bh ym
Хамгийн их уншсан