Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайнаньд 300 брэндийг нэгтгэсэн татваргүй барааны дэлгүүр нээгдлээ

Монголчуудын олноороо аялдаг Хайнань аралд татваргүй барааны томоохон дэлгүүр өнгөрсөн даваа гарагт нээгджээ. Архитектурын хийцээсээ эхлээд үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах энэ дэлгүүр гурван давхар бөгөөд дэлхийд нэртэй 300 гаруй брэндийг нэг дээвэр дор нэгтгэжээ. Хайнань арлын Саньяагийн төв хэсэгт байрлах "Haitan Bay" хэмээх энэ "duty-free" дэлгүүр нь Хайнанийг аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Гадаадын төдийгүй дотоодын жуулчдыг татахын тулд энэ татваргүй барааны дэлгүүрийг нээсэн бөгөөд үйлчлүүлэгчид нь жилдээ хоёр удаа ингэхдээ нэг удаадаа 1500 ам.доллараас доош бараа худалдан авах эрхтэй юм байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад тансаг зэрэглэлийн бараа, дэлхийн нэртэй брэндийн худалдаа огцом өсч байгаа учир шинэ дэлгүүрт Chanel, Dior, Prada, Gucci гээд бүх нэртэй брэндийн тасаг ажиллаж байгаа гэнэ.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан