Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хакерууд тун удалгүй машиныг чинь хулгайлж мэднэ
Хакеруудын тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл алгасахгүй гардаг болж. Гэхдээ энд тэндэхийн интернет сүлжээнд нэвтэрч мэдээлэл хулгайллаа, хүмүүсийн картаас мөнгө авлаа гэсэн мэдээлэл элбэг. Сүүлийн үест гар утсанд нэвтэрдэг болж байна. Цаашдаа юу болох бол. Тэд машиныг тань нь онгойлгож, телевизорыг чинь унтрааж мэдэх нь......
10. Телевизор
Шинэ үеийн телевизорууд улам л ухаалаг болж зөвхөн зурагт үзэх биш интернетэд холбогдож өөр бусад үйлчилгээ авдаг болж байна. Ийм болохоор аюулгүй байдлын шинжээчдийн үзэж байгаагаар танай гэрийн телевизор яг л гар утас, компьютер шиг хакеруудын золиос болж магадгүй гэнэ. Skype, Twitter, Facebook-ээр дамжуулан кодыг нь хулгайлаад телевизорыг чинь камер болгож ашиглаж хүмүүсийг тагнахад ашиглахгүй гэх баталгаагүй болсон гэнэ.
9.Жорлонгийн суултуур
Ариун цэврийн өрөө уг нь хамгийн аюулгүй газар баймаар. Суултуур электрон тоноглолтой байхын хэрэг ер нь байна уу. Гэхдээ олон компани үйлдвэрлэгч үүнтэй санал нийлэхгүйгээр электрон суултуур бол бидний ирээдүй гэж байна. Японд бүр эхлэл нь тавигдаад байгаа.
Гэтэл энэ шинэ технологи мөн л хакеруудын довтолгоонд өртөж ус нь байнга гоожих юм уу, таг нь нээгдэхгүй, хаагдахгүй болох, эсвэл учиргүй өндөр даралтаар усаар шүршээд байдаг болж мэдэх юм гэж аюулгүйн мэргэжилтнүүд анхааруулж байна.
8. Хэвлэгч
Орчин үеийн хэвлэх машинууд Wi-fi удирдлагатай болж байна. Ийм болохоор мэдээж асаах кодоо сайтар нууцлах шаардлагатай болж байгаа хэрэг. Ингэхгүй бол мэдээлэл алдагдахаас эхлүүлээд бүр хэвлэгч өөрөө өөрийгөө устгах аюулд ч хүрч магадгүй гэнэ.
7. Автомашин
Орчин цагийн машинууд хаалга онгойлгох, мотор асаах зэрэгт механик түлхүүр ашиглахаа бараг больж байгаа. Үүний оронд үйлдвэрлэгчид хэдэн оронтой тоо бүхий код ашигладаг болсон нь хакеруудын золиос болохгүй гэх баталгаагүй гэсэн үг. Тэд машиныг тань хулгайлдаггүй юм гэхэд хамгийн энгийн аргаар л машины тань эвдэлж орхино. Хурдны зам дээр унтраачихвал яахав.....
6. Банкны АТМ
Банкны АТМ-үүдийн 95 хувь нь Windows XP дээр ажилладаг гэж та мэдэх үү. Microsoft компани 2014 оноос энэ программыг албан ёсоор дэмжихээ больсон нь бүр ч аюул дагуулж мэдэх юм. Дэлхийгээр нэг тарсан АТМ-үүдийн программыг шинэчлэхэд асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэтэл энэ рүү хакеруудын анхарал хандахгүй гэх баталгаа хаа байна вэ.
5. Хөргөгч
Орчин үеийн хөргөгч чухам юу хадгалж байгаагаасаа шалтгаалаад тусгай программаар халуун хүйтнийг нь тохируулдаг, хянадаг болж шинэчлэгдэж байна. Ийм ухаалаг хөргөгч мэдээж удирдлагын тусгай кодтой байж таарна. Ингэхээр л хакеруудын “олз” болж таны хоол хүнс муудах, хэрэгүй болохыг үгүйсгэхгүй.
4.Хүүхдийн хяналтын дэлгэц.
Өөр өрөөнд унтаж байгаа нярай хүүхдээ төдийгүй сургууль, цэцэрлэгт явсан жаалаа дэлгэцээр хянадаг боллоо. Харин энэ бол хакеруудын хувьд “амттайхан” зууш болохыг үгүйсгэхгүй. Нууцлал багатай дүрс бичлэгийн ийм хяналтын төхөөргүүд нь байрлал тогтоохоос эхлээд элдэв муу зүйл хийхэд нь тэдэнд “тус” болж мэдэх юм.
3.Автомашины тоормоз
Автомашинд электрон систем нэвтэрснээр сүүлийн үед тоормоз цахилгаан хяналттай болж эхэллээ. Вашингтон мужийн их сургууль, Калифорнийн их сургуулийн судлаачид автомашины тоормоз хянах компьютерийн систем туршиж байна. Ингэхээр энэ нь бас л дэвшил мэт боловч аюул дагуулж мэдэх юм.
2. Замын гэрлэн дохио
Гэмт хэрэгтнүүд гэрлэн дохиоллын системд нэвтрэн орж хотын хөдөлгөөнийг дураараа зохицуулж байгаа тухай кино бишгүй нэг байдаг. Бусад электрон системүүд шиг үүнд бас нэвтэрч дураараа зохицуулж мэдэх аюулын тухай мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хамгийн харамсалтай нь энд ямар ч тоон дохиолол байдаггүй учраас хэн дуртай нь мэдээллийг нь өөрчилж замын хөдөлгөөнийг бусниулж болох юм.
1. Эмнэлгийн нэмэлт төхөөрөг
Өнөөдөр манай гариг дээр сая сая хүн сонсоголын аппаратаас эхлүүлээд эмнэлгийн төрөл бүрийн нэмэлт төхөөрөг ашигладаг боллоо. Тэр бүхэн жилээс жилд улам л боловсронгуй болж байгаа. Алсын удирдлагын тусламжтайгаар эдгээр төхөөргүүдийг удирдан хүний үйл ажиллагаанд нөлөөлөх болж байгаа ч харамсалтай нь энэ бүхэн аюулгүй байдлын талаасаа учир дутагдалтай байгаа. Үүнийг хөндлөнгийн хэн нэгэн хакер муугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй байна л гэсэн үг.

0 Сэтгэгдэл