Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахстан Евразийн эдийн засгийн холбооноос гарч магадгүй

Шаардлагатай бол дээрх холбооноос гарах тухай мэдэгдэлийг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хийжээ. Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Казахстан, Беларусь байдаг. Ойрын хугацаанд энэ холбоонд Армени, Киргиз улс нэгдэж магадгүй аж. Казахстан, Орос хоёр энэ байгууллагыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, олон жилийн найрсаг харилцаатай түншүүд болсон юм. Ийм байтал Казахстан энэ холбооноос гарна гэхээр Оросын хувьд геополитикийн том ялагдал, холбооны хувьд гүн хямрал нүүрлэж болзошгүй. Яагаад гэнэт ийм мэдэгдэл хийх болсон нь хачирхалтай.

Хэргийн эзэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өөрөө болж байгаа бололтой. Наймдугаар сарын 29-нд Путин өөрийн намын дэмжигч залуучуудын өмнө үг хэлэхдээ Назарбаевыг “Урьд нь улс огт байгаагүй газар нутаг дээр улс байгуулсан” гэж мэдэгдсэн байх юм. Зөвлөлтийг задран унасны дараагаар шинэ үеийн түүхэнд анх удаа казахуудыг нэгтгэн улс байгуулсан. Казахстан иймэрхүү мэдэгдэлд их эмзэг ханддаг.

Назарбаев “Хэрэв гэрээнд урьд нь зааж тогтоосон дүрмийг гүйцэтгэхгүй байгаа бол Казахстан Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлээс татгалзах бүрэн эрхтэй. Манай улс тусгаар тогтносон байдалд минь заналхийлэл учруулж буй байгууллагын бүрэлдэхүүнд хэзээ ч байхгүй. Эцэг, өвгөдийн минь тэмцсээр ирсэн Казахстан улсын тусгаар тогтнол бидний хамгийн үнэт зүйл. Нэгдүгээрт, бид хэзээ ч тусгаар тогтнолоо өгөхгүй, хоёрдугаарт тусгаар тогтнолоо хамгаалахын тулд би боломжтой бүхнийг хийнэ” гэжээ. Үүнийг Казахстаны иргэд Украинд болсонтой адил үйл явдал болох нь гэж үзээд “Путинд түүхийн сурах бичиг явуулъя” нэртэй арга хэмжээ зохион байгуулсан талаар “Эхо Москвы” радио станц мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Tvreg uls, Altan ord, Kazakhin xaant uls gej medexgve yu? Odoo Kazakh-stan
Hujaa uriihoo neree ch bichij chadahgui yugaa megeg yube chi hujagiin chees
ЗИАК СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ Н УРМИЙГ МИНЬ ИХ ХУГЛААД БНА,БИДНИЙГ ТҮВД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ,,ЭРХЭМ ТА 14-р ЗУУНААС ӨМНӨХ ЭРТНИЙ ОЛДВОРУУДЫГ ОДООГИЙН МОНГОЛ,МАНЖ,КАЗАХИЙН ҮНДЭСНИЙХ НЬ СОЁЛ АХУЙТАЙ НЬ ХАРЦУУЛААД ҮЗЭЭРЭЙ МАШ СОНИН ДҮГНЭЛТ ГАРНА
Kazakstan gej uls tuuhend hezee baisiim be. Hutsna biz. Zuvlultiin ued l heden kazakuudiig niiluulj uls bolg9j uguu biz dee
Tvreg uls, Altan ord, Kazakhin xaant uls gej medexgve yu? Odoo Kazakh-stan
Hujaa uriihoo neree ch bichij chadahgui yugaa megeg yube chi hujagiin chees
Хамгийн их уншсан