Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд ирэх сард зусландаа морилж болно

Нийслэлийн Байгаль хамгаалах газрын мэдээллээр иргэд ирэх сарын 1 гэхэд зусландаа гарах бүрэн боломжтой гэлээ. Тус газраас зуслангийн бүсүүд дэх хуримтлагдсан хог хаягдлыг “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс графикийн дагуу ачиж байгаа бөгөөд зургадугаар сарын 1 гэхэд бүрэн хоггүй болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн нийтийн Тээврийн газраас гаргасан хуваарийн дагуу энэ сарын 23-наас зуслангийн бүсийн автобус гарах бол 15-наас УСУГ-аас зөөврийн усаар үйлчлэх аж.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан