Монголын хөрөнгийн биржийн 2012 оны тавдугаар сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 28 ХК-ийн 26.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 29.2 мянган ширхэг хувьцаа арилжжээ.
“А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 24.3 мянган ширхэг хувьцааг 24.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-ийн 4.9 мянган ширхэг хувьцааг 1.4 cая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Уг өнөөдрийн арилжаагаар нийт 103 хэлцэл хийгдэв.
Нийт 28 үнэт цаас арилжигдсаны 7 үнэт цаасны ханш өсч, 7-гийнх нь буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс өмнөх өдрийнхөөс 0.12 хувиар өссчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 913.8 тэрбум төгрөг болов.
1995 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4221 удаагийн арилжаагаар 908.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 844.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.