Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүд Ладак нуурын орчим Энэтхэгийн хилийн даван газар нутагт нь цөмрөн орсон тухай мэдээ интернэтээр цацагджээ. Хятадын цэргийн албан хаагчид Энэтхэгийн нутаг руу 25-30 км гүн нэвтрэн орж майхан хотхон байгуулсан байна.
Өнгөрсөн жил яг үүнтэй адилаар хил даван майхан хотхон байгуулж байсан хэсгээр хятадын цэргийн албан хаагчид нэвтэрсэн аж. Хилийн шугамын даван байрласан хятад цэргүүдийн наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн хилийн эргүүл илрүүлжээ. Маргааш нь Энэтхэгийн хилийн эргүүлийн цэргүүдийг ойртох гэхэд хятад цэргийнхэн "Энэ бол Хятадын газар нутаг, буцацгаа" гэсэн бичээс бүхий зурагт хуудас харуулан сүрийг үзүүлэхэд энэтхэгчүүд зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх үүднээс хүч хэрэглээгүй.
Одоохондоо Ладак нутаг дахь Энэтхэгийн цэргийн удирдлага болж байгаа явдалд их болгоомжтой хандаж байгаа бөгөөд зэвсэгт түрэмгийлэл гэж тодорхойлохоос татгалзав. гэхдээ Энэтхэгийн хилийн дагуу хятадын цэргүүд гарч ирсэн нь маргаантай нутгийг Бээжин өөрийн газар гэж үзэж байгаагийн илрэл гэдэг нь ойлгомжтой.
Энэтхэг ба Хятадын тохиролцооны дагуу иймэрхүү хил зөрчсөн хэргийг хоёр талын зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээрийн үндсэн дээр хийх ёстой.
Өнгөрсөн долдугаар сард Хятадын армийн албан хаагчид ба нисдэг тэрэгүүд Ладак нуур орчмын маргаантай газар нутгаар Энэтхэгийн хилийг гурван ч удаа зөрчиж 19 км хүртэлх гүнд нэвтэрч мөн л майхант хотхон байгуулж байв. Энэтхэг тухай бүрт арга буюу асуудалтай бүс нутаг рүү хязгаарлагдмал тооны цэргийн албан хаагчдаа явуулж байсан юм. Үүний дараа болсон цуврал хэлэлцээрийн дараагаар талууд өөрийн цэргүүдээ анхны байрлал руу нь эргэн татаж, маргаантай газар нутагт 4000 гаруй км үргэлжилдэг хилийн одоогийн статус кво-г дагахаар тохиролцсон.
Хятадтай залгаа хилийн дагуу хил зөрчих тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Энэтхэг нь долдугаар сард нийт 50 мянган албан хаагч бүхий уулын мөрчийн гурван корпус байгуулахаар болсон юм. Эдгээр корпус нь Хятадтай хил залгадаг Энэтхэгийн мужуудад байрлах Энэтхэгийн цэргийн бүлэглэлийн гол хүчин болох ёстой.