“Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийнхэн америкийн сэтгүүлчийнг цаазалж байгаа дүрс бүхий бичлэгээ интернэтээр цацсан байна. Алан хядах бүлэглэлийнхэн энэ золиосны хүн бол 2012 онд Сирид баригдсан фотосэтгүүлч Жеймс Фоули хэмээн мэдэгдсэн аж. Тэд Америкийн цэргийн нисэх хүчин Иракийн хойд нутагт агаараас цохилт өгсний хариуг ийн авч байна хэмээн тодотгосон аж. Цагаан ордны төлөөлөгчид тэрхүү дүрс бичлэгийг интернэт орчинд тавиулахгүй байх талаар бүх арга хэмжээг авч байна гэсэн аж.
Фото сэтгүүлчийн дотны нөхөр нь “Бид энэ бүх мэдээллийг үнэн үү гэдгийг баталж хэлж чадахгүй байна. Тэгэхээр ямартаа ч тэсвэр, тэвчээртэй байгаарай. Одоогоор бидэнд хангалттай мэдээлэл алга. Тиймээс Фоулигийн гэр бүлийнхэнтэй хамт залбиръя.” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Жеймс Фоули бол Дорно дахины улс орнуудын талаарх бэлтгэсэн фото болон бусад сурвалжлага нийтлэлээрээ алдартай сэтгүүлч. Тэрээр баригдах үедээ АНУ-ын мэдээллийн Global Post сайт болон Франс пресс агентлагт ажиллаж байсан аж.