Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Борлогдохгүй бүтээгдэхүүнээ буяны ажилд хандивлах хэрэгтэй гэв

Испанийн Хөдөө аж ахуй ба хүрээлэн буй орчны сайд Исабель Гарсия Техерина Оросын авсан хориг арга хэмжээний улмаас борлогдохгүй болсон жимс, жимсгэнийг буяны үйл хэрэгт хандивлах нь зүйтэй гэжээ. Тэрээр “Бид эрэлтгүй болсон жимс жимсгэнийг Испанийн буяны байгууллагуудын хэрэгцээг хангах,  цаашилбал олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зориулах арга хэмжээ авна” гэсэн байна.
Одоогоор Европын холбооны орнуудад ургасан жимс, жимсгэний импортыг хориглосноос гарах үр дагаварыг тодорхойлох ажил Испанид хийгдэж байгаа. Өнгөрсөн онд Испани Орос руу 337 сая еврогийн хүнсний бүтээгдэхүүн экспортолсон бол энэ оны эхний таван сарын дотор 107 сая еврогийн экспорт хийсэн байна.
Буяны байгууллагуудад хандивласан жимсийг орон гэргүйчүүд, цагаачид, Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусламж хэлбэрээр явуулах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан