Америкийн “Heinz” компани Хятадад дөрвөн удаагийн нийлүүлэлтээр дэлгүүрээр тараасан хүүхдийн будааг тугалгын агуулга хэт өндөр гэсэн шалтгаанаар буцаан татаж эхэлсэн тухай “The Wall Street Journal” бичжээ. Тус сонинд компанийн төлөөлөл нь хэрэглэгчдээсээ уучлал гуйгаад ийм асуудал зөвхөн хүүхдийн будаатай холбоотой, гэхдээ хүүхдийн нэмэлт тэжээл гэх мэт бусад бүтээгдэхүүнд хамаагүй гэдгийг онцолсон гэсэн байна. Мөн Хятадын Жэзян мужийн хяналтын албад тус компанийн үйлдвэрлэсэн 1,4 мянган хайрцаг хүүхдийг будаанд тугалгын агуулга өндөр байсныг тогтоосон гэж
Харин “Heinz” компани нь “AD Calcium Hi-Protein” нэртэй бүтээгдэхүүний дөрвөн удаагийн нийлүүлэлтийг буцаан татсан тухай мэдэгдсэн ч ямар орцоос болж ийм алхам хийх болсноо тодруулаагүй байна.