Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг АТГ шалгаж байгаа юу

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг АТГ шалгахаар болсон тухай дуулиан өнгөрсөн намар гарч байсан ч тэгсхийгээд намжсан. Түүнийг “Алтайн хүдэр” компаниас “Алтайн эрин” Төрийн бус байгууллагаар дамжуулан хандив нэрээр 450 сая төгрөг авсан тухай хэвлэлүүд багагүй шуугьж байсан юм. Төрийн бус байгууллагаар халхавчлан уул уурхайн компани өөрсдийн үйл ажиллагаагаа нууж байж болзошгүй гэсэн. Энэ мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Би “Алтайн эрин” ТББ байгуулаад долоон жил болж байна. Долоон жилийн хугацаанд нэг тэрбум 257 сая төгрөгийн хандив цуглуулж нийгмийн тустай үйлд зарцуулсан. Тэр болгоноо нийтэд зарлаад байдаггүй. “Алтайн хүдэр” ХХК бол Говь-Алтайн хамгийн том аж ахуйн нэгж. Сонгуулиудаар энэ компаниас нэг ч төгрөгийн хандив аваагүй” гэж байв. Харин ч эрхэм гишүүн “Алтайн эрин” ТББ-ын үйл ажиллагаанд 600 сая төгрөгийн хандив өргөсөн гэнэ. 

Тэгвэл түүний авлига авсан эсэх асуудал дахин сөхөгдөж мэдэх нь. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Үндэсний шуудан” сонинд “”Алтайн хүдэр” компани Ж.Энхбаяр гишүүний “Алтайн халиун” санд 2012 оны сонгуулийн өмнө тэгш сар бүр 50 сая төгрөг, сондгой сар болгон 100 сая төгрөг шилжүүлдэг байсан. Үүнийгээ хандив гэж тайлбарладаг. Төрийн түшээгийн данс руу уул уурхайн компани 450 сая төгрөгийг хандив гэж өгсөнийг АТГ-т шалгуулахаар хандсан” гэж ярьжээ.

Эрхэм гишүүний 2012 болон 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт хувь эзэмшдэг компаниудынх нь тухай тэмдэглэгдэж. Дөрвөн тэрбумаар тоологдох хөрөнгө нь жилийн дотор нэг тэрбумаар хорогдсон хэдий ч компаниудын заримынх нь эзэмшлийн хувь хэмжээ, хувьцааны тоо ширхэг харин ч өссөн байна. Гэхдээ тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Алтайн эрин“ ТББ “Алтайн халиун” сангийн тухай огт алга. Парламент дотроо нэлээд хөрөнгө чинээтэйд тооцогдох түүний санхүүгийн эх үүсвэр нь “Газар” ХХК, “Газар сүлжмэл” ХХК, “Газар партнерс” ББСБ, “Газар капитал” ББСБ юм байна. Жилийн орлого нь хэдэн тэрбумаар хэмжигдэх түүний хувьд 450 сая төгрөгийг авах нь байтугай түүнээс ч ихийг ТББ-т хандивласан хэмээн хэлж байгаа. УИХ-ын гишүүдийг гэмт хэрэг үйлдэж буйг үйлдэл дээр нь бариагүй л бол шалгах боломж хууль хяналтынханд халдашгүй бүрэн эрх гээчээр саад болдог. Сүүлийн үед ч АТГ төрийн томчуудад нэлээд халгаатай байгууллага болсон. Тэгэхээр эрхэм гишүүнтэй холбоотой 450 сая төгрөгийн хандивын мөнгөний тухай нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа нь шалгахгүй өнгөрүүлэх зүйл биш.   
 
Авлигын эсрэг парламентчдын бүлгийг Ж.Энхбаяр гишүүн 2008-2012 оны парламентад сууж байхдаа Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүнтэй хамтарч байгуулж байжээ. УИХ-ын 12 гишүүнийг нэгтгэсэн тус бүлэг Авлигын эсрэг хууль, тогтоомжийг боловсронгуй болгож, сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэж байсан ч одоог болтол гарт баригдаж, хуруу даран тоолох ажил хийгээгүй л байна. Харин ч бусдаас авлига авсан байж болзошгүй гэдгийг нь удаа дараа хөндөж байгаа учраас өөрийн санаачилгаар АТГ-т шалгуулбал илүү шударга болов уу.

0 Сэтгэгдэл
Lexus GX 460 zarna. 2014 oni zagvar. 2014 oni tsoo shine mashinuud. Khar/shargal bolon tsagaan/shargal mashinuudiig yne tohirch zarna. Utas: 9999-7608.
Хамгийн их уншсан