Америкийн Конгрессын гишүүд Хорватын цэргийнхэнтэй уулзаж америкийн “Sikorsky UH-60” загварын 20 нисдэг тэрэг худалдах асуудлыг ярьжээ. Ингэхдээ хорватчууд төлбөрийн тодорхой хувийг өөрт байгаа “Ми-8МТВ-1” нисдэг тэргээр хийгээд Украинд шилжүүлэн өгөх боломжийг тодруулсан байна. Тохиролцоонд хүрч чадвал америкчууд өөрийн нисдэг тэргийг хүргэх, нисгэгч ба техникийн ажилтнууд бэлдэх, нөөц эд анги нийлүүлэх гээд бүгдийг даах юм байна. Есдүгээр сард Хорватад болох хээрийн сургуульд оролцохоор ирэх АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүлэгч генерал Мартин Димпсийг айлчлах үеэр энэ өвөрмөц бартерын асуудлаар ахин ярилцах аж. Хорватын цэргийн нисэх хүчинд одоогийн байдлаар “Ми” маркийн 14 нисдэг тэрэг байдаг бөгөөд эдгээрээс зургаа нь бүрэн бүтэн, нисэх чадвартай.