Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эбола тахлын карантины төвийг нураасан байна

Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь нас бардаг, эмчлэх эм, урьдчилан сэргийлэх тарилга байхгүй Эбола нэртэй тахлын тархалтын талаар дэлхийн нийтээр сэтгэл түгшин ажиглаж байна. Тахал газар авсан орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоож, олон улсын байгууллагууд олон сая ам.долларын тусламж үзүүлсээр.
Гэтэл Эбола хамгийн их газар авсан улсын нэг Либерийн нийслэл Монровид тун таагүй нэгэн үйл явдал болжээ. Хоёр өдрийн өмнө зэвсэглэсэн этгээдүүд Эбола тахлын халдвар авсан хүмүүсийн тусгаарлах төв рүү дайрчээ. Дайралтын улмаас тусгаарлах төв бүхэлдээ сүйдэж халдвар авсан 29 хүн хот руу зугатан сураггүй болсон аймшигтай хэрэг  гарч. Хөлс, шүлс, нулимс, өвчилсөн хүний бохирдуулсан эд зүйлсээр халддаг гоц халдвартай, эдгэрэшгүй Эбола өвчний халдвартай 29 хүн дэлхийн хамгийн ядуу орны нийслэл болох 1,3 сая хүнтэй хотоор чөлөөтэй явна гэдэг тахал улам газар авах гарцаагүй тохиолдол гэсэн үг. Либерид Эболагийн улмаас нас барсан хүний тоо 413-т хүрчээ.

0 Сэтгэгдэл
Дайрсан хумуус оорсдоо халдвар авна даа, тэнэг малууд . Эднийг хуний ертонцоос зайлуулах юмсан болдогсон бол
Хамгийн их уншсан