Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ромын пап хоёр Солонгосыг нэгтгэхийн төлөө мөргөл үйлджээ

Өмнөд Солонгост анх удаа айлчилж байгаа Ромын пап Франциск нийслэл Сөүлийн католик шашны гол сүмд Өмнөд ба Умардын хооронд энх тайван, ойлголцолд хүрэхийн төлөө мөргөл үйлдэн номлол айлдсан байна. Мөргөлийг сонсохоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хи ирсэн бол папын айлчлалыг тохиолдуулан урилгаар ирсэн Хойд Солонгосын төлөөлөгчид ирээгүй байна.
Франциск нь солонгосчууд бүгд ах дүүс, нэг гэр бүл ба нэг үндэсний хүүхдүүд гээд харилцан уучлах нь чухал гэдгийг онцолжээ. Мөн Франциск нь Солонгост үйл ажиллагаа явуулдаг 12 шашны төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан