Германы Засгийн газар саяхан хөдөлмөрийн цалин хөлсний дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Европын холбооны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн бодлого хариуцсан комиссар Ласло Андор эрс шүүмжлэн цуцлахыг уриалжээ.
Ласло Андор нь германчуудын цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг байж боломгүй гээд иргэдийнхээ цалинг нэмэхийн оронд тэр мөнгөөрөө Европын холбооны орнуудад хөрөнгө оруулалт хийхийг уриалав. Хөрөнгө оруулалтыг эдийн засаг нь хүнд байгаа орнуудад нэн түрүүн хийх ёстой гэжээ.
Андор “Герман нь экспортын байдлаараа Европын бусад хөршүүдээ хөгжихөд саад болж байгаа арилжааны тэнцлээ тэгшлэн эрэлтийг өсөхөд түлхэц үзүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэн чухал. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн цалин хөлсний салбарт цалинг өсгөх байдлаар бодлогоо өөрчлөх нь байж боломгүй зүйл” гэжээ.
Европын холбооны зүгээс иймэрхүү мэдэгдэл нэг бус удаа хийж байгаа ч Германы эрх баригчид цалин хөлсийг нэмэгдүүлснээр улс орны өрсөлдөх чадвар ба иргэдийнх нь худалдан авах чадвар өсч, улмаар үндэсний эдийн засагт нь эергээр нөлөөлнө гэж мэдэгдсэн хэвээр байгаа юм. Гэхдээ эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан тул цалин нэмэхээ түр хойшлуулж магадгүй гэсэн байна.