Хойд Солонгосын тал Япон тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай гурван пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Пуужинг Ромын пап Францискийг Сөүлд ирэхийн өмнө харважээ.
Ромын пап түүхэнд анх удаагаа Өмнөд Солонгост айлчилж байгаа юм. Өмнөд Солонгосоос тараасан мэдээнээс үзвэл пуужинг Хойд Солонгосын зүүн хойд нутагт байдаг Вонсан хот дахь тэнгисийн цэргийн төвөөс харважээ. Пуужингууд 220 км зам туулаад Япон тэнгист унасан байна.
Гурван пуужингийн хамгийн сүүлийнх Францискийг Сөүлд цэргийн нисэх хүчний баазад газардахаас 35 минутын өмнө харважээ.
Үүнээс өмнө Хойд Солонгос нь Өмнөд хөрш нь Америктай хамтарсан хээрийн сургууль явуулах гэж байгааг эсэргүүцэн пуужин харваад байсан юм.