Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газын бүсэд гадаадын сэтгүүлч амь үрэгдсэн байна

Газын бүсэд тэсрэлгүй үлдсэн сумнуудыг аюулгүй болгох ажлын зургийг авч байсан “Associated Press” агентлагийн сэтгүүлч, зураглаач Камилли сум дэлбэрэх үед амь үрэгдсэн гэдгийг тус агентлаг албан ёсоор батлав.

Сум дэлбэрэх үед зураглаачаас гадна дөрвөн сапер, орчуулагч гээд таван хүн амь үрэгдэж, нэг зурагчин болон өөр хоёр хүн хүнд шархадсан байна.
Израиль ба ХАМАС бүлэглэлийн хооронд таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа зэвсэгт сөргөлдөөнд амь үрэгдсэн анхны гадаад сэтгүүлч нь Камилли болов. Палестины цагдаагийн саперын тасаг израильчуудын буудсан тэсрээгүй сумыг аюулгүй болгохоор түүн бөөгнөрүүлж байсан Бейт Лахия хотод дэлбэрэлт болжээ.
Эхлээд израиль танкны сум дэлбэрч түүнийг дагаад хажууд нь байсан нисэх онгоцны бөмбөг, пуужингууд цувран дэлбэрсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан