Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испанид бүтээгдэхүүний үнэ эрчимтэй унасаар

Испанид цалин хөлсний хэмжээ буурч байгаа хэдий ч хэрэглээний үнэ 2009 оноос хойш хамгийн хурдацтайгаар унаж байгаа тул жижиглэн худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүний үнийг өсгөх боломжгүй болсон аж.
Албан ёсны мэдээгээр Испанид хэрэглээний үнэ зургадугаар сард 0,3 хувиар унаад байснаа долдугаар сард ахин 0,4 хувиар буурсан байна. Ингэснээр дефляци буюу мөнгөний ханшны өсөлт 1,5 хувьд хүрчээ. Хүнсний бүтээгдэхүүн, шатдаг хий, шатахууны үнийг эс тооцвол бусад бүх бүтээгдэхүүний үнэ 2013 оны долдугаар сарынхтай адил түвшинд үлдсэн байна.
Испани нь еврогийн бүсэд ДНБ-ий хэмжээгээр дөрөвдүгээрт ордог бөгөөд ийм улсад дефляци ажиглагдаж байгаа нь Европын төв банкнаас эдийн засгийг сэргээх, дефляцийн эрсдлийг багасгах хангалттай арга хэмжээ аваагүй болохыг харуулж байна гэж эдийн засагчид онцлов.
Иймд Европын төв банкнаас 2014 оны сүүлээр гаргасан бондуудыг их хэмжээгээр эргүүлэн худалдан авч эхэлж магадгүй гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан