Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад Сар руу эргэж ирэх хиймэл дагуул хөөргөнө

Манай урд хөрш энэ он дуусахаас өмнө Сар руу эргэж ирэх сансрын хөлөг хөөргөх гэж байгаа тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. Хятадын батлан хамгаалах шинжлэх ухаан, технологи ба аж үйлдвэрлэлийн удирдах газраас энэхүү шинэ хиймэл дагуул Сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах ёстой “Чанъэ-5” сансрын хөлгийг бэлдэх шатных байх аж. Ийнхүү Сар хүрээд буцаж ирэх ёстой Хятадын анхны сансрын хөлгийг Сычуань мужид байдаг Сичан сансрын буудалд хүргэн хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж.
“Чанъэ-5” сансрын хөлөг нь өнөөдрийг хүртэл Хятадын хэрэгжүүлж байсан сансрын хөтөлбөрүүд дотроос хамгийн хүнд нь байх аж. Энэ сансрын хөлөг нь Сар руу нисч, тэнд газардан хөрсний дээж авахаас гадна саран дээр буух шинжилгээний хиймэл дагуул ба толгой хөлгийг Сарны тойрог замд залгагдах маш нарийн үйлдэл хийх ёстой.
Хятадууд 2020 он гэхэд Сарны тойрог замд хүн амьдрах боломжтой өөрийн гэсэн станц байгуулж, 2030 онд Улаан нүдэн гараг руу хөлөг хөөргөн хөрсний дээжийг нь авах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдээд байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан