Саудын Аравийн давж заалдах шатны шүүхээс энэ оны хоёрдугаар сарын 14-нд гэртээ Гэгээн Валентины баярыг тэмдэглэдэг үдэшлэг зохиосон таван залууд ноогдуулсан хатуу шийтгэлийг хэвээр үлдээж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ таван залууг 5-10 жил шоронд хорих, тус бүрт нь 1500 удаа ташуурдах шийтгэл ногдуулсан байна. Үүний дээр ялаа эдэлж дууссаны дараа ялын хугацаатай адил хугацаанд гадаад руу гарахыг хоригложээ.
Энэ таван хүн Саудын Аравийн аюулгүйн албаны ажилтан бөгөөд хоёрдугаар сарын 14-нд Нүглээс сэрэмжлэх, ёс зүйг хамгаалах комисс гэгчийн дэргэд байдаг шашны цагдаагийн албанаас явуулсан баривчилгааны үеэр зургаан эмэгтэй хүний хамт баяр тэмдэглэж байгаад баригджээ. Баривчлагдах үеэр залуучууд ликер гэх мэтийн зөөлөн согтууруулах ундаа, зүрх хэлбэртэй гоёл, улаан сарнай гэх мэт зүйлс ширээн дээр байсан нь нотлох баримт болсон байна. Шүүх хурлын үеэр залуучууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн бүжиглэж байсан гэж гэмээ хүлээсэн нь ихээхэн дуулиан тарьсан аж.
Саудын Аравид лалын шашны бус үүсэл гаралтай, Европ, Өрнө дахинд тэмдэглэдэг олон баярыг хориглосон байдаг. Энэ хоригийг хэр мөрдөж байгааг шашны цагдаа маш хатуу хянадаг байна.