Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар арьст залууг буудсаны улмаас Америкт үймээн дэгджээ


Америкийн Сент Луис хотын Фергюсон дүүрэгт хар арьст залууг цагдаа нар буудсан хэргээс болж үймээн дэгджээ. 18 настай Майкл Браун гэгчийг цагдаа нар буудаж амь насыг нь хороосны дараа хотын иргэд үймээн дэгдээсэн аж. Африкийн уугуул буюу хар арьстнууд гол төлөв оршин суудаг хотод цагаан арьст цагдаа нар өсвөр насны залууг буудсаны хариуд ийнхүү үймээн дэгдээв.
18 настай Майкл Брауныг наймдугаар сарын 9-нд эмээгийнх нь гэрийн гадаа цагдаа нар буудсан учраас дүүргийн иргэд бухимдан уурлаж гудамжинд гарч эсэргүүцлийн жасгаал хийжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тарааж байгаа мэдээллээс үзвэл Брауныг цагдаагийн суманд өртөн амь алдсан тухай интернэтээр мэдээ тарсан даруйд тус хотын 600 гаруй хүн гудамжинд гарч жагсаал хийжээ.

Жагсагчид цагдаа нарыг эсэргүүцэн уриа хашхиран төв гудамж дагуух цайны газруудыг дээрэмдэн шатааж, зогсоол дээр байсан машинуудыг хөмөрч, түймэрдэж эхэлсэн байна. Жагсаалын хэв журмыг сахиулахаар ирсэн 60 гаруй цагдаагийн эргүүлүүд үймээнийг далимдуулан дээрэм, тонуул хийсэн хүмүүсийг баривчилсан аж.
Дэлхийн хамгийн ардчилсан улс гэж өөрийгөө цоллосон Америкт энэ мэтээр арьсны өнгөнөөр ялгаварлан гадуурхсан байдал байж болзошгүй гэсэн үзлээс үүдэлтэй үймээн самуун дэгдэх нь олонтаа.

Хэдийгээр Ерөнхийлөгч нь хар арьст хүн болсон ч  хүн амын дийлэнх нь цагаан арьстан, төрийн үйлчилгээ үзүүлдэг албадуудын чухал албан тушаалд мөн л цагаан арьстан олонх. Үүнээс болж Африк гаралтай америкчуудын зүгээс цагаан арьстануудыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж зэмлэн жагсаал цуглаан хийх нь цөөнгүй.
Хамгийн сүүлд 2012 оны хоёрдугаар сард сайн дурын эргүүлийнхэн хар арьст залууг сэжигтэй харагдсан гэдэг шалтгаанаар баривчлахыг завдан зодолдсоны дараа буудан хороосон хэрэг багаүй дуулиан тарьсан. Ялангуяа, энэ хэргийг хэлэлцсэн тангарагтны шүүхийнхэн цагаан арьст цагдааг зөв арга хэмжээ авсан гэж үзсэн нь Америкийн олон хотод хар арьст иргэдийн үймээн дэгдэхэд хүргэсэн.
Өмнө нь 1992 оны дөрөвдүгээр сард  хар арьст залууг хурд хэтрүүллээ гэж зодсон хэрэгт буруутгагдсан дөрвөн цагдааг тангарагтны шүүх зөвтгөсний дараа Лос Анжелес хотод үймээн дэгдэж байв.

Цагаан арьст цагдаа нарыг шүүхээс цагаатгасан мэдээгээр Лос Анжелес хотын хэдэн мянган хар арьст иргэн үймээн дэгдээж, үүнийг далимдуулан хотын эрүүгийн “элемент”-үүд гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаалд оролцсоноор хот бараг долоо хоногийн турш уурлаж бухимдсан хар арьстануудын гарт орж сүүлд нь тухайн үеийн Ерөнхийлөгч Клинтон онц байдал зарлан Үндэсний гварди буюу дотоодын цэргийг хот руу оруулан үймээнийг дарсан түүх бий.
Лос Анжелест болсон үймээний үеэр цагаан арьстануудын дарангуйллыг эсэргүүцэж байна гэдгээ мэдэгдэхийн тулд олон тооны барилга байгууламжийг шатаасан байдаг. Зөвхөн албан ёсны мэдээгээр үймээн дэгдээгчид 5500 барилга байгууламжийг галдан шатаасан аж Эдгээрийн дотор төрийн үйлчилгээ үзүүлдэг 17 байгууламж бий.

Ийм олон байгууламж шатсаны улмаас хот бүхэлдээ утаанд автаж Лос Анжелесийн олон улсын нисэх буудал хаагдаж, олон зуун нислэг хойшлогдсон.
1992 оны тавдугаар сарын 2-нд 7300 цагдаа, 1950 шериф, 9975 үндэсний гвардын цэргийн албан хаагч, 3300 цэргийн албан хаагч, Холбооны Мөрдөх Товчооны 1000 ажилтан хот руу дайран орж эрх мэдлийг буцаан гартаа авчээ. Энэ ажиллагааны үеэр  55 хүн цагдаа, цэргийн суманд оногдон амиа алдаж, хэдэн зуун хүн шархдан, 12 мянган хүн баривчлагдсан мэдээ бий.
1967 онд Детройт хотноо мөн л арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан гэдэг хардалтаас үүдэлтэй үймээн дэгдэж 43 хүн нас барж, 467 хүн шархдан 7200 хүн баривчлагдаж, 2000 гаруй байшин, барилга шатаж байв.
1965 онд мөн адил шалтгаанаар Уоттсод үймээн дэгдэж 30 хүн амь үрэгдэж, 1032 хүн шархдан 3438 хүн баривчлагдсан юм.

Арьсных нь өнгө цагаан биш Ерөнхийлөгч сонгогдлоо гээд олон зууны турш хуримтлагдан бугшсан асуудал шийдэгддэггүй бололтой. Дэлхийн бусад улсад “Ардчилал” гэж юу байдаг, яаж хэрэгжүүлэх тухай сургах дуртай америкчууд өөрсдийн дотор арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нуугдмал хэлбэрээр үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэх гэж яарахгүй нь ойлгомжтой.
Дашрамд сонирхуулахад, африк гаралтай америкчууд буюу хар арьстан АНУ-ын хүн амын 15 хувь орчим буюу 40 сая гаруй байдаг. Газар зүйн хувьд хар арьстануудын тархалт янз бүр. Өмнөд мужуудад 56 хувь нь, дундад өрнөд ба зүүн хойд мужид 18 хувь, өрнөд мужид 10  хувь нь тархан байрладаг. Эдгээрээс хамгийн олон хар арьстан амьдардаг хот нь Жоржи мужийн Атланта.
Америкт амьдарч байгаа африк гаралтай хүмүүсийн 51,5 хувь нь хотын оршин суугч. Тэдний 33,1 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай, залуучуудын дундах ажилгүйдэл 16 хувьтай. Цагаан арьстануудын доторх энэ үзүүүлэлт хоёр дахин бага буюу 8 хувь байх жишээтэй.

20-30 насны насанд хүрсэн хар арьстануудын 30 гаруй хувь нь шоронд ял эдэлж байсан. Хар арьстан давамгайлан суудаг дүүргүүдэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 35-аас хэтэрдэггүй гэсэн статистик бий. Хүнд гэмт хэрэг үйлдэн олон жил шоронд хоригдох ял авсан хүмүүс л 35-аас илүү насалдаг гэх. Африк гаралтай эмэгтэйчүүд Америкийн эмэгтэйчүүдийн 13 хувийг эзэлдэг атал шоронд ял эдэлж байгаа эмэгтэй хоригдлуудын 30 гаруй хувийг тэд эзэлдэг.
15-24 насны хар арьст залуучуудын доторх гадны нөлөөтэй нас баралт адил насны цагаан арьстануудынхаас 10 дахин өндөр.

Энэ мэт олон зүйлээс болоод Америкийн хар арьстануудын сэтгэлгээ цагаан арьстануудаас эрс ялгаатай. Цагаан арьстан нь ганцаарчилсан, хувиа хичээсэн үзэлтэй байхад хар  арьстан нь олны амыг харсан, бусдын ая талыг дагасан байдаг. Цагаан арьстанууд өөрийн бусдаас ялгаатай байдлыг онцлох, хоорондоо өрсөлдөх, байгалийг ялахад анхаардаг бол хар арьстанууд амжилтад хүрэхийн тулд бусадтайгаа хамтран ажиллах, ямарваа нэг ажил хийхдээ арьсны өнгөөр адил хүмүүстэй хорших, харилцан хамааралтай байхыг илүүд үздэг аж.

Олон зууныг дараалан боолчлогдсон, арьсны өнгөөр гадуурхагдсан зэргээс болж хар арьстанууд хүндлэлийг илэрхийлсэн ёс төдий зүйлд их эмзэг ханддаг болсон аж. Тухайлбал, танихгүй хүн шууд нэрээр нь дуудахыг доромжлол гэж хүлээж авдаг. Нүд рүү шууд харвал зодолдохыг уриалсан зүйл гэж ойлгодог. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхэд цагаан арьстай эмч нарт итгэдэггүй, харин өөрсдөө бөө, үзмэрч гэх мэт хүнээр асуудлыг шийдэх гэдэг аж. Цаашлаад, гэр бүлд тохиолдсон ямар нэг асуудлын талаар нийгмийн халамж гэх мэт байгууллагад мэдэгдэхийг хүсдэггүй, “Тохой хугаравч ханцуйдаа” гэсэн зарчмыг ягштал баримталдаг. Гэтэл цагаан арьст америкчууд гэр бүлийн хүчирхийллээс эхлээд архидалт хүртэл бүх л асуудалд шууд холбогдох байгууллагууд руу хандан тусламж хүсдэг гэнэ.

Негр гэдэг үгийг боол, зарц гэсэн таагүй утга агуулдаг гэдгээр шалтаглан сонины нийтлэл, зурагтын нэвтрүүлгээс эхлээд утга зохиол хүртэл бүх зүйл дээр хориглодог болсон. Барак Обама Ерөнхийлөгч болсны дараа энэ хандлага улам нэмэгдсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Тухайлбал, Марк Твен зохиолчийн “Геккелберг Финн”, “Том Сойерийн адал явдал” гэдэг алдартай зохиолыг дахин хэвлэхдээ тус зохиолд хэдэн зуун удаа гардаг “негр” гэдэг үгийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж үзээд африк гаралтай америк хүн гэсэн үгээр сольж дэлхий нийтийн гайхлыг төрүүлсэн байх жишээтэй.
Цагаан арьстан гэр бүлд эрэгтэй нь мөнгө олдог гол хүн байхад хар арьст гэр бүлд эмэгтэй нь тэжээгч байх жишээтэй. Эрэгтэйчүүд дунд эмэгтэй хүнийг хоёрдугаар зэрэгт тавих нь энгийн үзэгдэл.
Энэ мэт асуудал америкийн нийгэмд нууцлагдсан, далдлагдсан байдлаар оршин байсаар. 

0 Сэтгэгдэл
энэ америкт ямар ардчилал гэж байдаг юм шал худлаа дарангуйлагч цус нулимс тараасан хогууд
Har aristnuud mash uuntugch , yum heleh l yum bol arisnii uzel gargalaa geed l hetsuu humuus
Neeree haruud hetsuu ulsuud baina lee l dee. Irgen ni baidag, boldoggyi humuus ni ted baidag hetsuu baidag bololtoi yum bilee.
Neeree haruud hetsuu ulsuud baina lee l dee. Irgen ni baidag, boldoggyi humuus ni ted baidag hetsuu baidag bololtoi yum bilee.
АМерикууд арьс өнгөөр ялгаварлаж гадуурхдаг юм бол хар арьстануудыг эх орондоо оруулсаны хэрэггүй шүү дээ.
Buudahaas uur argaguidee har nohoinuudiig
хар арьстангуудаа муусайн янкуудыг алаад дэлбэлээд бай.
Хамгийн их уншсан