Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+10°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
“Нэхмэлийн шарууд”-ыг буулгана


Улаанбаатар хотод нэлээд эрт, тодруулбал 1950-иад онд ашиглалтад ороод бүтэн жарны нүүр үзээд буй орон сууц цөөнгүй. Газар хөнгөхөн шилгээхэд л нураад уначихаж мэдэхээр хоёроос гурван давхар эдгээр барилга хотын өнгө үзэмжийг гундаах болсоор удлаа. Тэгвэл нийслэлийн удирдлагууд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай журам баталжээ.  Хотын хэмжээнд буулгаж, дахин барилгажуулах шаардлагатай 150 барилгын жагсаалтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна. Эхний ээлжинд үүнээс 21 барилгыг буулган шинээр барилга барихаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргалаас тодрууллаа.

-Ашиглалтын шаард­лага хангахгүй болсон орон сууцыг дахин барилга­жуу­лах ажлыг юунаас эхлэх вэ?
-Засаг даргын захирамж гарсан. Одоо тухайн орон сууцны СӨХ болон иргэдтэй уулзаж санал авна. Иргэдийн 80-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд төсөл боловсруулж, үнэлгээний хороо байгуулаад, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Хуучирч муудсан орон сууцанд амьдардаг оршин суугчид ийм хүсэлт маш олон удаа гаргаж байсан. Тэгэхээр сайн дэмжинэ гэж бодож байна. 

-Эхний ээлжинд хаана байрлалтай ямар орон сууцыг сонгоод байна вэ?
-Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гучдугаар байр болон Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороонд байрлах Нэхмэлийн шарууд гэх 20 орон сууцыг эхний ээлжинд сонгосон.

-Хуучин байрыг нь буулгачихаад шинэ байраа барихгүй удах, тохирсон мөнгөө гаргаж өгөхгүй байх гээд оршин суугчдад багагүй асуудал чирэгдэл гардаг. Иргэдийг хохироохгүй гэх баталгаа юу байна вэ?
-Гэр хорооллыг барилга­жуу­лах төсөлтэй ижилхэн. Тухайн барилгыг барьж дуусах хүртэлх тухайн өрхийн амьдрах түрээсийн байрны асуудлыг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцахаар журманд заасан. Тиймээс иргэд хохирох зүйл гарахгүй.

-Хэрэв иргэд үүнийг дэмжихгүй бол яах вэ?
-Дэмжихгүй байна гэдэг нь барилга нь нурах ч юм уу, ямар нэг эрсдэл учрахад тухайн иргэн өөрөө хариуц­лагаа хүлээнэ ээ гэсэн үг. Тиймээс дэмжих байх. Хуучин орон сууцаа шинээр солино гэдэг чинь том боломж. Орон сууцных нь одоо байгаа талбайгаас багагүй, цаашлаад аль болох томруулж олгохоор тусгасан л даа.

-21 орон сууцанд хэдэн өрх амьдарч байна вэ?
-Нийт 360 орчим өрх бий. Төсөл эхэлснээс хойш 1-2 жилийн дотор шинэ орон сууц баригдах боломжтой гэж харж байгаа. Жагсаалтад орсон үлдсэн орон сууцны асуудлыг шат дараатай шийдээд явна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан