Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+10°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Б.Батмөнх: Ховд хотын цахилгааны хэрэглээ жилд 30 орчим хувиар өссөн


Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймгийн хүн ам, суурьшлын бүс, барилга байшин зэрэг нь сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна. Үүнийг дагаад цахилгаан хангамж, ус, дулаан зэрэг онцгой шаардлагатай төрийн болон төрийн бус байгууллагын цар хүрээ өргөжин тэлсэн ч хүчин чадлын хувьд тийм ч хангалттай биш байсаар байна. Энэ талаар тус аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Эрчим хүчээр хангагч компаниуд ихэнхдээ алдагдалтай ажилладаг. Ховд аймгийн хувьд БНХАУ, ОХУ-аас эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг импортоор авдаг учраас үнийн нугалаа илүүтэй үүснэ. Өр, авлагын харьцаа ямар байгаа гэдгээс энэ бүхэн тодорхой болох учиртай?   
-Аймгийн ард иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд энэ оны I улиралд 15.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг 543 сая төгрөгөөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” компаниас худалдаж авсан байна. Гэхдээ цахилгаан эрчим хүчний үнэд 574.3 сая төгрөг төвлөрсөн нь компанийн төлөвлөгөө 17.3 хувиар өссөн буюу 31.3 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Өнгөрсөн оны эцсээр 268.9 сая төгрөгийн өртэй байсан бол энэ нь 237.6 сая төгрөг болж буурсан гэсэн үг. Харин татварын өглөг энэ оны I улирлын эхэнд 48.2 сая байсан нь улирлын эцэст 35.6 сая болж, 12.6 сая төгрөг буюу 7.4 хувиар буураад байна. Үүнийг сар бүрээр нь задалж үзсэн ч бүх сард орлого нь зарлагаа давсан байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ алдагдалгүй ажиллах тал дээр анхаарна. Эрчим хүч хэрэглэгчдийн хувьд Эрчим хүчний зохицуулах хороо баталсны дагуу нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг айл өрх 60 төг, аж ахуйн нэгж 90 төгрөгөөр тооцон авч байна. Энэ нь импортоор авч байгаагаас хямд байгаа. Бид ОХУ-аас нэг кВт.ц-г 110, БНХАУ-188 төгрөгөөр авдаг.
Харин энэ оны хоёрдугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос баруун гурван аймгийн хэрэглэгчдэд борлуулах нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг айл өрхөд 72, аж ахуйн нэгжид 105.6 төгрөгөөр тус тус авч байх тогтоол гаргасан нь мөрдөгдөнө.

-Улс татаас өгч цахил­гаа­ны үнийг барьсаар ир­сэн. Энэ нь хэрэглэгчийн ну­руун дээрх ачааг хөн­гөлж байгаа ч үйлчилгээ үзүү­лэгч компаниуд өсөн дэв­жихгүй байх талтай. Адаг­лаад эрчим хүчний хэрэг­лээ өссөн ч станцуудаа шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал үүсгэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Цаашид төр засгийн бодлогоор эрчим хүчний үнийг хатуу барьдаг асуудал хязгаарлагдаж, эрчим хүчний салбар хөгжлийнхөө зүй тогтлоор үнээ зохицуулдаг болох учиртай гэж би боддог. Одоо байгаа станцуудын хувьд 15, 10, 6 кВт-ийн гэсэн гурван дэд станц бий. Тэдгээрийг манай Ховд Цахилгаан түгээх сүлжээ компани хариуцан ажиллаж байна. Харин аймгийн хэмжээнд байгаа 35/6 кВ-ийн 2х6300 кВА чадалтай хаалттай хувиарлах дэд станц нь сүүлийн жилүүдэд хэрэглэгч өсөн нэмэгд­сэнтэй холбогдуулан ачаал­лаа даахаа больсон. Тий­мээс энэ оны улсын төс­вийн хөрөнгөөр 35/6 кВт-ын 2х10000 кВА чадалтай шинэ хаалттай хуваарилах дэд станцыг барихаар болсон. Одоо угсралт, суурилуулалтын ажил нь хийгдэж байгаа. Иргэд шинэ станц ашиглалтад орсноор Ховд аймгийн ца­хилгаан тасрахгүй найд­вартай ажиллана гэж бодоод байгаа. Гэвч тийм ч найдвартай биш л дээ. Яагаад гэхээр, цахилгаан, эрчим хүч ихээр ашигладаг өвөл цагт Ховд аймгийн төвд байдаг 6/04 кВ-ын 105 ширхэг трансформаторын дэд станцын 60 хувь нь 1970-1980 онд ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хүчин чадалд тааруулан суурилуулсан учраас одоо­гийн өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг гүй­цэхгүй, ачааллаа даахгүй байгаа юм.

-Тэгэхээр дамжуулах транс­форматоруудаа соли­но гэсэн үг үү?
-Тийм. Аймгийн төвийн районуудын зургаан ширхэг хаалттай “ТП”-нүүдийн транс­­фор­маторыг 600 кВт болон түүнээс дээш хүчин ча­дал­тайгаар өргөтгөж, шинэ­чилснээр цахилгаан тасралтгүй түгээх техникийн бололцоотой болно. Тиймээс бид эдгээр трансформаторыг ойрын хугацаанд шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Эд­гээр тоног төхөөрөмжийн өргөт­гөлийн ажлыг хийхэд зохих хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай учраас асуудлыг Эрчим хүчний яам, аймаг орон нутгийн удирдлагуудад тавьж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байгаа. Мөн айл өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний тоолуурын хайрцгийг трансформаторуудаас нь тэжээгдэж буй хэсэг бүрт нь шат дараалан, тусгай графикаар хийж эхлэхээр төлөвлөж байна.

-Ер нь тоног төхөө­рөм­жийн шинэчлэ­лийн тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
-Манай аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам 20-30 хувиар өсч байна. Тиймээс хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд аймгийн төвийн шинэчлэгдээгүй үлдсэн 04 кВт-ын модон тулгууруудыг төмөр бетон тулгуураар сольж, агаарын АС буюу ил хөнгөн цагаан шугамыг бүрээстэй сип утсаар солих шаардлагатай байгаа. Мөн трансформаторуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, сумдын 04 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэч­лэх, хэрэглээнд ухаа­лаг тоолуур нэвтрүүлэх зэ­рэг ажлыг төлөвлөсөн. Цаа­шид хэрэглэгчийн тоолуу­рыг ухаалаг тоолуурт шилжүүлс­нээр хүн очиж таслах, залгах зэрэг хүний хүчин зүйлгүй болж, төв серверээс тухайн хэрэглэгчийн цахилгаан хан­­гамжид ямар гэмтэл гарсан, хэдэн хоногийн да­раа цахилгааны төлбөрт төл­сөн мөнгө нь дуусах вэ зэр­гээр тэмдэглэдэг хялбар тог­толцоонд шилжинэ гэсэн зорилт тавиад байгаа. Харин хэрэглэгч өдөрт хэчнээн төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа вэ гэдэг хэрэглээнийхээ түвшинг онлайнаар хянаж, шаардлагагүй хэрэглээгээ багасгах бүрэн боломжтой болох юм. Хаа хаанаа ашигтай энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд хөрөнгө мөнгөний тал дээр дотоод бололцоогоо бүрэн шавхаж байгаа ч хүрэлцэхгүй байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, Эрчим хүчний яам болон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Энэ салбарт ажиллагс­дын нийгмийн халамжийн асуудал нь ямар байдаг вэ?
-Эрчим хүчний салбар бол өөрөө онцгой салбар. Ард иргэддээ “галыг нь алдуулахгүй” хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ажилчдадаа бид хүндэтгэлтэй хандах ёстой. Олон жил өөрийн бие сэтгэл, хөдөлмөрөө зориулчихаад, өндөр насныхаа тэтгэвэрт гарах болоход тухайн ажилтанд өмнө нь эрчим хүчний салбарт ажилласан жил тутамдаа 100 мянган төгрөгийн тэтгэмж авч байсныг эрс нэмэгдүүлсэн. Ту­хайл­бал, хөдөлмөр, нийг­мийн зөвшилцлийн гур­ван талт хэлэлцээний түв­шинд нийцүүлж, эрчим хүч­ний салбарын ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу одоогийн 306700 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тэтгэвэрт гарах үедээ ажилласан жилээр нь үржүүлж олгох шийдвэр гаргасан. Жишээ нь, эрчим хүчний салбарт 30 жил ажилласан хүн тэтгэвэрт гарахад өмнө нь гурван сая төгрөг авдаг байсан бол одоо 18.4 сая төгрөг авдаг болжээ гэж ойлгож болно. Манай ажилчдын нийгмийн баталгааг хангахад дорвитой арга хэмжээний нэг болж чадсан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.        

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан