Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+13°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Шинэчлэлийн Засгийн газрын “ТҮЦ” машин ч АТГ-ын овоонд тусчээ


Авлигатай тэмцэх газар шинэчлэлийн Засгийн газрын, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үйл ажиллагааг цэрвэх зүйлгүйгээр шалгаж, хянаж байгааг нотлох өөр нэг хэрэг манджээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний шадар зөвлөхийг хорьж цагдаж, хэрэг үүсгэсэн дуулиан намдаагүй байхад Ерөнхий сайдын харьяалалд шууд хамаарагдах Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын алдааг илрүүлсэн бололтой.

Нарийн яривал Н.Алтанхуяг сайдын бахдан ярьдаг, Ц.Жадамбаа даргын өмнөө барьдаг цоо шинэ ажил болох “ТҮЦ” машины факт юм. Монгол Улсын иргэн Б.Энхбаяр “ТҮЦ” машины үйлчилгээний төлбөр нь төрд биш хувийн хэвшлийн дансанд ордог гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Үүний мөрөөр тус газраас явуулсан шалгалтаар Б.Энхбаярын таамаглал үнэн болох нь батлагдсан тухай АТГ-ын дэд дарга Б.Хурцын гарын үсэгтэй албан бичиг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирсэн байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт хаягласан уг баримт бичгийн агуулгаас авч үзвэл “Төсөл хэрэгжүүлэхдээ ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагын асуудлыг шийдвэрлээгүйгээс “ТҮЦ” машин нийлүүлэгч “Ньюсоник” ХХК болон “Аствишн” ХХК-д тус тус шийдвэр гартал хариуцуулж, цахим машинаар үйлчилгээний төлбөр, тогтоосон үнэ тарифын дагуу эдгээр компанийн дансанд орж, урсгал зардал болох нэр бүхий есөн төрлийн зардалд зарцуулж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой гэсэн үүргийн тогтолцоог зааж өгөөгүй байсан аж. Улмаар 2014 оны Төсвийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 13, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.3 дахь заалтыг тус тус зөрчжээ. Б.Хурцын тайлбарласнаар энэ зохицуулалтгүй байдал нь төсвийн төвлөрөл, зарцуулалтыг хянах бололцоог сулруулж, авлига буй болох шалтгаан болох магадлалтай юм. Тиймээс Ч.Сай­ханбилэгийн 2014 оны 124 дүгээр тушаалаар байгуулагдсан Төрийн үйлчилгээний машинтай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, “ТҮЦ” машины программ хангамжийн өмчлөл, ашиглалт, үйлчилгээ хариуцах байгууллагыг тодорхой болгож, хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг сануулсан байна.

Иргэн Б.Энхбаяр дээрх мэдээллийг АТГ-т ирүүлэхдээ шалгуулах үндэслэлээ дараах байдлаар танилцуулжээ. Үүнд, “ТҮЦ” машины мянган төгрөгийн хураамж нь хувийн компани руу орж байна. Үнэт цаасны зардлыг төсвийн мөнгөөр гүйцэтгэдэг тул ийм байж болохгүй гэсэн аж. “ТҮЦ” машин ажилласан эхний таван сарын хугацаанд нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэж Ерөнхий сайд тайлагнаж байсан. Мөн үйлчилгээ авах бүртээ нэг иргэн 87 минут хэмнэсэн гэх тооцоо хийснээ ч хэлсэн удаатай. Өнөөдрийн байдлаар цахим машин 11 төрлийн үйлчилгээтэй. Тэдгээрийн нэг нь 500 төгрөг, бусад нь мянган төгрөгийн төлбөртэй юм. Үүгээр тооцоолоод өнгөрсөн оны зургадугаар сараас хойш хэдэн хүн цахим машины товчлуур дарж, мөнгөн дэвсгэртээ хураалгасныг багцаалах боломжгүй байна.

АТГ-аас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Н.Жадамбаа нарыг хариуцлагад татах нь дамжиггүй. Нэр дурдсан хоёр компани есөн төрлийн зардалдаа “ТҮЦ” машинаар үйчлүүлэх тоолонд хуримталсан мянган төгрөгийг шууд авч байхад Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар “ТҮЦ” машинд суурилуулсан үнэт цаасны төлбөрийг дааж байж. Төрийн байгууллага мөнгийг нь гаргана гэдэг эцсийн дүндээ татвар төлөгчид л түүнийг гаргасан гэсэн үг.
Уг нь, Ч.Сайханбилэг даргын тушаалаар хоёр сарын өмнө төрийн үйлчилгээний цахим машинтай холбогдсон асуудлуудыг шийдүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ. Тэд энэ сарын 15-нд ажлаа дуусгаж, үр дүнгээ танилцуулж, “ТҮЦ” машины үйлчилгээний тоог нэмэх боломжийг дуулгах үүрэгтэй аж. Мэдээж иргэн Б.Энхбаярын хүсэлтээр АТГ шалгаж илрүүлсэн ашиглалтын асуудлыг ч давхар шийдэх биз ээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан