Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллуулж байгаа Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр /8.6/ Чингэлтэй дүүргийн 15 хорооны 84-ын буудал дээр ажиллалаа.
Иргэд Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлснээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байруудтай танилцаж байнгын, цагийн болон түр ажлын байранд шууд зуучлагдах боломжтой байсан юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл авах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах юм байна.
Мөн оюутан, залуучуудыг бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллуулах зорилготой “Бүтээн байгуулалт” төсөлд бүртгүүлж улс, эх орны бүтээн байгуулалтын салбарт гар бие оролцох боломжтой байлаа.