Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+10°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
С.Хүрэлтөмөр: Мөнххайрхан сум төрийн үйлчилгээний үзүүлэлтээр аймагтаа тэргүүлдэг


Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга С.Хүрэлтөмөртэй ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу, танай нутгаар зуншлага мөн ч сайхан байна даа?
-Сайхан зусч байна аа. Сүүлийн гурав, дөрвөн жил зуншлага их сай­хан болж, бороо хур элбэгтэй байс­ны хүчинд мал ч сайн өслөө. Мөнх­хайрхан сум энэ оны эхний хагас жилд 123 мянган толгой мал тоолуул­сан. Мал өсөхийн хэрээр малчдын амьжиргаа ч сайжирч байна. 

-Хүн ам цөөтэй алслагдмал суурин ч гэлээ хөгжлөөс хоцрохгүйн тулд зүтгэнэ биз?
-Нэг үеэ бодвол сум захиран зарцуулах хөрөнгөтэй бас эрх мэдэлтэй ч боллоо. 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс Ерөнхийлөгчийн санаачилгаар төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангаас гадна Сум хөгжүүлэх сантай болсон. Энэ хоёр сангаар дамжин суманд боломжийн хөрөнгө орж ирж байна. Сумынхаа иргэдийн дунд санал асуулга явуулж, орон нутгийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, гарцаагүй хэрэгтэй гэсэн бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах үүднээс жижиг дунд бизнесийг дэмжих зээлийг сум Хөгжүүлэх сангийн хөрөнгөөс шийддэг болсон нь үр дүнгээ өгөөд эхэллээ.

-Баригдаж буй байшин хэд хэд харагдлаа. Танай суманд бүтээн байгуулалтын ямар ажил өрнөж байна вэ?
-Манай сумын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төв гээд бүгд 1976 онд баригдсан хуучны байшинтай. Өнгөрсөн онд хүн эмнэлгийн байшин болоод соёлын төвөө тус бүр 100 сая төгрөгөөр заслаа. Суманд хувийн хэвшлийн байшин барилга ч баригдаж байна. ХААН банкны барилга баригдаж байгаа бол саяхан Төрийн банк шаваа тавьсан. Мөн нутгийн удирдлагын ордны барилгын ажлаа эхэлсэн. 60 хувийн гүйцэтгэлтэй барилга маань энэ онд “царцчихлаа”. Улсын мөнгө санхүү гайгүй бол ирэх онд  дуусгахчих байх гэж найдаж байна.  Өнгөрсөн жил  сумандаа халуун усны газар байгууллаа. Наадмын талбайгаа аятайхан тохижуулаад авлаа. 25 сая төгрөгөөр 30 гэрэл тавьж сумын төвөө гэрэлтүүлэгтэй болголоо. Энэ жил дахин 30 гэрэл тавих юм бол сумын бүх гудамж гэрэлтэй болно.

-Танай сум руу ирж явахдаа байгалийн сайхныг үнэхээр биширлээ. Үнэхээр сайхан нутаг байна. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой  гэдэг нь ч тодорхой?
-Манай сумын хүн амын тухайд мал аж ахуйгаа түшиж амьжиргаа залгуулдаг. Цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн бий. Сумын иргэдийн хурлаас 2014 оныг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон зарласан. Мөнххайрхан уул маань Монголдоо хамгийн өндөрт тооцогддог мөнх цаст хайрхан.  Цэнгэг гол, нуур, хүрхрээ олонтой. Амт чанараараа дээгүүрт ордог алтайн хайруус загас, бусад ховор ан амьтан, вансэмбэрүү, юмдүжин, алтангагнуур гэхчлэн эмийн ховор ургамал ихтэй. Мөнх цаст хайрхан маань үнэхээр үзэсгэлэнт тогтоцтой болохоор олон хүн зорьж ирдэг. Тиймээс энэ үзэсгэлэнт байгалиа түшиглэн тодорхой хэмжээний орлого олж, иргэдээ ажилтай орлоготой болгох үүднээс 40 сая төгрөгийг орон нутгийн төсвөөсөө гарган жуулчны бааз байгуулах гэж байна. Тендер нь зарлагдсан байгаа.

-Жуулчдыг татахын тулд нэн тэргүүнд замаа сайжруулах хэрэгтэй байх?
-Уулын сум болохоор хад чулуу, бартаа ихтэй замтай. Жил бүрийн намар есдүгээр сард сумын иргэдээ дайчлан 300 орчим хүн гарч замаа цэвэрлэж, засдаг. Бороо устай зуны улиралд зам их мууддаг болохоор намартаа нэг сайн засч авдаг гэсэн үг. Цаашдаа улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж 2016 онд сайжруулсан шороон зам, цаашлаад хатуу хучилттай замтай болох төлөвлөгөө бий. Сумын иргэд үүнийг л хүсч байгаа, замаа сайжруулах гарцаагүй шаардлага бий. Үүнийгээ холбогдох яамны төлөөлөл ирэхэд манай иргэд уламжилсан.

-Алтайн хайруус загас эсвэл эмийн ургамлаа ашиглаад нутгийн сайхан брэндтэй болох боломж бий юу. Судалсан хийж байгаа ажлаа сонирхуулаач?
-Сарлагийн ааруул чинь манай брэнд шүү дээ. Цагаан идээг манайхан  сайхан боловсруулдаг. Өвөл хавартаа хүнсэндээ хэрэглэхээс гадна зах зээлд гаргадаг. Алтайн хайруус загасаа мөн брэнд болгох бололмжтой. 1917 онд Оросын Цагаан хаан алтайн хайруус загасаар зоог барьж байсан түүхтэй. Харин газар нутгийн хувьд өндөр уулын бүсэд оршдог учраас хүнсний ногоо тариалахад тохиромжгүй. Гэхдээ сумын иргэд яаж зүгээр байхав, сумаас 18 километрт буюу нам доор газарт өнгөрсөн оноос хүнсний ногоо тарьж эхэлсэн.

-Аль ч нутаг оронд ядуурал байдаг даа. Танайд ямар төвшинд байна ?
-Хүн ам цөөтэй болохоор харьцангуй гайгүй. Сумын хэмжээнд 558 өрх байгаагийн 410 нь мал бүхий өрх. Үлдсэн нь төрийн байгууллагад ажилладаг, жижиг бизнес хийдэг гэхчлэн яаж ийгээд амьжиргаагаа залгуулаад байгаа юм. Гэхдээ баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх ч бий.

-Бартаа ихтэй уулын сумын иргэд эмнэлгийн яаралтай тусламж хэр авч чадаж байна вэ?
-Сумын эмнэлэг боловсон хүчний хувьд хангалттай. Хоёр их эмчтэй, 24 хүний орон тоотой ажилладаг. Өндөр уулын сум учраас зүрх судасны өвчин элбэг. Өнгөрсөн онд 51 эх амаржсан бол энэ оны эхний зургаан сард 50 эх амаржаад байна. Өнгөрсөн оноос төрөлт бараг нэг дахин нэмэгдлээ. Сүүлийн таван жилд манай суманд эх хүүхдийн эндэгдэл гараагүй. Яаралтай тусламж шаардлагатай үед аймгаас эмч мэргэжилтнүүд цаг хугацаандаа багтаж ирж чаддаг. Эмнэлгийн үйлчилгээгээрээ манай сум аймагтаа байнга тэргүүлдэг.

-Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн тухайд?
-Сумын сургуулийн барилга 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч барилга нь хуучирч муудсан. Хүн ам өсөхийн хэрээр шинэ хичээлийн байр зайлшгүй хэрэгтэй байгаа. Эмнэлэг сургуулийн шинэ барилгын асуудлыг ирэх онуудад шийдэхээр төлөвлөсөн. Боловсон хүчний нөөц сайтай. Бакалавр, магистрийн зэрэгтэй чадварлаг багш нар ажилладаг. Их дээд сургуульд элсэгчдийн оноо аймгийн дунджаас дээгүүр буюу 540 байгаа. Аймгийн дундаж нь 535 байдаг юм. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтээрээ аймагтаа тогтмол нэг, хоёрдугаар байрт яваа. Ер нь манай сумын төрийн байгууллагын үйлчилгээ тогтвортой мэргэжилтнүүд нь чадварлаг л даа.

-Харилцаа холбоо, эрчим хүчний талаар асуумаар санагдлаа?
-2007 онд төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүнээс өмнө усан цахилгаан станцаас эрчим хүчээ авдаг байсан. Харамсалтай нь сумыг бүрэн хангадаггүй, улирлын чанартай байсан л даа.  Энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн бүх албан байгууллагаа интернэтэд холбосон. Үүрэн телефоны гурван операторын сүлжээ бий. Удахгүй ЖиМобайл компани сумаас 10 километрийн зайнд өргөтгөсөн антейн босгох гэж байна. Ингэснээр малчид өвөлжөө хаваржаа гээд хаанаас ч утсаар ярих боломжтой болно. Мэдээлэл харилцаа сайжраад ирэхээр нутаг орноо гэх залуусын тоо нэмэгдэх нь гарцаагүй.

-Тулгамдсан, төсөв мөнгө их шаардсан зүйл багагүй байгаа биз дээ?  
-2015 оныхоо төсвийн төсөлд орон нутгийн хөгжлийн гарцыг тодорхойлж төлөвлөлт хийгээд 70 орчим сая төгрөг төлвөлчихсөн явж байгаа. Цаашдаа хуучирч муудсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинэчилж, автозамтай болох иргэдийн маань хүсэлтийг төр засаг дэмжээсэй гэж хүсч байна. Найдаж ч байна. Ховд аймаг иргэдэд ээлтэй бизнест таатай, амьдрах орчин бүрдсэн ногоон хөгжлийн загвар аймаг болно гэсэн том зорилт тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлж 2013 онд ажлын амжилтаараа улсдаа нэгдүгээр байранд орсон. Манай сумын үүрэг нөлөө их байсан гэж үзэж байгаа. Бид аймгийнхаа бодлого шийдвэртэй уялдуулан сумаа хөгжүүлээд явах болно.

-Манай хамт олныг хүлээн авч, халуун яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Алслагдсан бүс нутгийг зорин ирсэн танай хамт олны цаашдын ажил үйлс өөдрөг байх болтугай..  

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан