Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канадын гэр бүлийг тагнуул хийсэн гэж баривчлав

Хятадын эрх баригчид Канадын иргэн Кевин Гаррат ба Жулия Дон Гаррат нарыг төрийн нууц ба батлан хамгаалах технологид хамаарах нууцыг хулгайлсан хэргээр баривчилсан байна. Канадын иргэд 1984 оноос хойш Хятадад амьдарч байгаа бөгөөд Хойд Солонгосын хилийн ойролцоо кафе ажиллуулдаг байжээ.
Тэднийг наймдугаар сарын 4-нд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган Даньдун хотын аюулгүй байдлын албанд авчран байцаалт авсан байна. Одоогоор тэдэнтэй холбоо барих ямар ч боломжгүй байгаа аж.
Канад хосын ажиллуулдаг байсан кафе нь Даньдун хотод, Хятад ба Хойд Солонгос хоёрын хилийг заагладаг Ялу гол дээрх Найрамдлын гүүрнээс хэдхэн метрийн зайтай байрладаг байж. Ингэснээр Хятад ба Хойд Солонгос хоорондын авто тээврийн ачаа эргэлтийг бүртгэх боломж олгодог байсан юм байна. Үүний дээр канад хосууд барууны иргэдийг Хойд Солонгос руу аялуулдаг жуулчны бизнес давхар эрхэлдэг байжээ.
Сүүлийн хэдхэн жилийн дотор Хятад ба Хойд Солонгосын хилийн орчим барууны иргэд энэ мэт олон кафе нээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан