Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад цагаачдын хооронд мөргөлдөөн болжээ


Францын боомт хот Калед байрладаг Африкаас ирсэн цагаачдад зориулсан хотхонд томоохон мөргөлдөөн болж 50 гаруй хүн гэмтэж, бэртсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Даваа гарагт цагаачдын хотхоны үнэгүй хоол тараах газар Судан ба Эритреягаас ирсэн цагаачдын хооронд эхэлсэн зодоон хэсэг намжаад шөнө дахин үргэжилсэн байна. Францын цагдаа нар цагаачдын байгуулсан хууль бус хотхоныг тараах гэж удаа дараа оролдсон ч амжилтад хүрээгүй юм.
Францын Кале боомтоос Их Британи хүрэх гатлага онгоц тогтмол явдаг. Африкаас ирсэн цагаачид Их Британийн амьдралыг Францад байснаас илүү дээр гэж үздэг болохоор ямар ч хамаагүй аргаар тийш хүрэхийг хичээн Калед бөөгнөрдөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан