Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+10°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Үенч суманд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна


Монгол Улсын 360 сумаас өнгөрсөн оны ажлаараа тэргүүлж “Улсын тэргүүний сум”-аар Ховд аймгийн Үенч сум шалгарсан билээ. Эх орны алс баруун хязгаарт эзэн суусан тус сум нь эдийн засгийн өсөлт, түүний дотор мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, таваарлаг чанарыг сайжруулах, газар тариаланг нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг олон зорилт хэрэгжүүлснээрээ бусад сумаас онцлог байж чаджээ. Тиймээс бид дээрх зорилт, зорилгууд хэрхэн биелж, хүн амынх нь амьжиргааны түвшин, амьдралын хэв маяг нь ямар байгааг тус сумаас сурвалжилснаа хүргэж байна.


Дотоодын хэрэгцээг дотоодоосоо хангана

Ховд аймгийн Үенч сум нь БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1937 онд байгуулагджээ. Алтайн нурууны өвөрт, өмнө талаараа БНХАУ-тай хил залгаа гэдгээрээ онцлог тус сум баруун талаараа Булган, хойд талаараа Мөнххайрхан, зүүн талаараа Мөст, Алтай сумтай хиллэдэг. Захчин, казак, торгууд ястан зонхилдог бөгөөд 4500 гаруй хүн амтай, 747 мянга гаруй га газартайгаас 40 гаруй хувийг нь говийн бүс эзэлж байна. Тиймээс сумыг эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлсэн ногоон төгөл бүхий сум болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар нэн тэргүүнд ногоон байгууламж, хог хаягдлын асуудалд анхаарч Хөх сайрын аманд 10 га газрыг чацарганы талбайн зориулалтаар торложээ. Мөн сум тойрсон найман метр урттай, 50 метр өргөн, 40 га газрыг ойжуулахаар торлосон байна. Дээрх газруудад Горны-Алтай сортын долоон мянган ширхэг чацарганы суулгац, хоёр мянган ширхэг бургасны суулгацыг иргэдийн оролцоотойгоор тариалжээ. Түүнчлэн “Ногоон төгөл” аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, сумаа тойруулан 18 мянган ширхэг бургас, чацарганы суулгац тариалж, ойжуулалх эхний алхмаа дуусгаад байна.

Өнгөрсөн жил Үенч сум “Эко сум” болох хөтөлбөрөө ИТХ-аар хэлэлцүүлээд батлуулсан. Хэдийгээр хангай нутгийн сумдтай адил ой, мод байхгүй ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 га газрыг ногоон байгууламж болгож чаджээ. Айл өрхүүд нь ч сумынхаа зүгээс хийж байгаа энэ ажлыг дэмжиж ямар нэг шахалт шаардлагагүйгээр уриалгыг хүлээн авч гаднаа модтой болж, ургамал, зүлэгжүүлэлт хийж эхэлсэн байна. 10 га газарт тарьсан 13 мянган чацарганы суулгац маань хүртэл газартаа дасан зохицож, ирэх жилээс үр жимсээ өгөх болно. Нэг суулгацаас 10 кг чацаргана авна гэвэл ирэх жил Үенч сум 130 тонн чацарганатай болох юм.

Ойролцоогоор гурван жилийн дараа гэхэд Үенч сум ногоон байгууламжаар хүрээлэгдсэн чацарганы талбайтай болно гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Тарьсан чацарганаараа дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, эрэлттэй бүтээгдэхүүн хийж гаргахгүй ч сум аймгийнхаа, цаашлаад дотоодын хэрэгцээгээ ундаа, жүүсээр хангах бүрэн боломж бүрдүүлсэн гэнэ. Тухайлбал, БНХАУ-ын зарим үйлдвэрийн газруудтай гэрээ, хэлэлцээр хийж, жижиг ундааны үйлдвэр оруулж ирэхээр болжээ.


Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 120 сая төгрөгийн зээл олгосон

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр болон төсөл хөтөлбөр, төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, төрийн дээд шатны байгууллагуудаас хийсэн хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт мөн сумын захиргааны зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийг харвал тус сум өнгөрсөн жилийн хугацаанд багагүй бүтээн байгуулалтын ард гарчээ. Тэдгээрээс зөвхөн сумын төв бус засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн төвийн асуудлыг шийдвэрлэсэн нь сумын төв рүү цаашлаад сумаас аймгийн төв рүү нүүдэллэх иргэдийн цувааг зогсоох, ая тухтай амьдрах боломжийг нь бүрдүүлж өгсөн явдал байв. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Улиаст, Цагаан түнгэ, болон Жаргалан багийн төвийг шинээр барьж, сумын төвийн гүүрийг засварлан, замын тэмдэг тэмдэглэгээ, төв замын гэрэлтүүлэг зэргийг хийжээ. 

Харин иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, сумдаа хэрэгцээт үйлчилгээний газрыг шинээр бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор сум хөгжүүлэх сангаас 120 сая төгрөгийн зээл олгосон байна. Ингэхдээ иргэдээс санал авч эрэмбэлэн сумд хэрэгтэй 10 төслийг шалгаруулж, зээл олгожээ. Тэдэнд тус бүр 5-30 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд хүнсний ногоо боловсруулах, оёдлын үйлдвэр, мод, модон эдлэл, авто засварын газрын зэрэг хэрэгцээт үйлчилгээний газар ажиллуулж эхэлснээр сумын иргэд өргөнөөр үйлчлүүлэх болсон байна. Түүнчлэн боловсруулах үйлдвэр нээгдсэнээр БНХАУ-аас импортолдог байсан хүнсний ногооны тоо хэмжээг бууруулж чаджээ. Тодруулбал, төсөл хэрэгжүүлэгч Д.Алтанхуяг 16.1 сая төгрөгийн зээл авч, гурван ширхэг хүлэмж барьснаар нарийн ногоо тариалж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг бүрдүүлээд зогсохгүй дөрвөн хүн ажлын байраар хангажээ.

Энэ талаар Үенч сумын Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Энхзулаас зарим зүйл тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд газар, тариалан эрхэлж байгаа иргэд олширсон учраас урд хөршөөс импортлох хүнсний ногооны тоо, хэмжээ багассан гэж байна. Энэ жил яг хэдий хэмжээний ургац хураав?
-2011 оноос хойш газар, тариалан эрхэлж байгаа иргэдийн тоо өссөн. Энэ жилийн хувьд урд хөршөөс импортын хүнсний ногоо аваагүй байна. Мэдээж энэ нь хаврын тариалалтаар ургац сайн гарсантай холбоотой. Тоо хэмжээгээр нь яривал, үр тариа 53 га-д тариалснаас буудай, арвай тус тус долоо, овьёос 26.5, хөх тариа 12.5 га-д тариалсан байна. Харин төмс 30 га-д, хүнсний ногоо 25.6-га талбайд тариалсан.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт багагүй хэмжээний зээл олгосон байна. Зах зээл жижиг учраас эргэн төлөгдөх байдал нь ямар байдаг вэ?  
-Одоогоос гурван жилийн өмнө гэхэд л зээл хүсэгч бага, зээлд олгох төсөв ч бага байсан. Гэхдээ тухайн үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр материалаа бүрдүүлээд зээлээ авсан цөөн иргэд өнөөдрийг хүртэл төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ нь сумын дотоодын хэрэгцээг жижиг дунд үйлдвэрүүд л хангаж байгаатай нягт холбоотой. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид хөрш зэргэлдээ хоёр сумаасаа захиалга авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгэхээр зээлийн эргэн төлөлт хүртэл цаг хугацаандаа төлөгдөөд явдаг. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлэхийн тулд тэднийг БНХАУ-ын Өрөмч, Чингэл зэрэг аймаг, сумууд руу туршлага солилцох аялалд явуулдаг. Энэ жилийн байдлаар хоёр ээлжээр Чингэл сум руу 30, Өрөмч аймаг руу 17 хүний бүрэлдэхүүнтэй бизнес аялал зохион байгуулсан.      

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэдэн ажлын байр шинээр бий болгов. Сумын хэмжээнд ажилгүйдлийн түвшин ямар байгаа вэ?
-Ер нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэгддэг. Энэ утгаараа сүүлд олгосон 10 зээлийн үр дүнд ажлын байр 36-гаар нэмэгдсэн байна. Түүнчлэн сум, орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай холбоотойгоор түр болон байнгын ажилд орж байгаа иргэдийн тоо өссөн. Тухайлбал, 2013 онд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 54 байсан бол энэ жил 36 болж буурсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман төрлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нь манай сумд ч гэсэн үр дүнгээ өгч байгаа. 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт гэхэд нэг иргэн хамрагдаж, өнгөрсөн жил бий болгосон ногоон байгууламжийн ойжуулалт дээр ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэг хөгжлийн бэрхшээлтэй залууд сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Тэр иргэн маань цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ эрхэлж байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан