Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ
Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид Примьер лигийн Фулхэм клубийн сургалтад хамрагдана
Экстрем спортын талбай байгууллаа
I улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ныг дуусталх хугацаанд амжиж бүртгүүлээрэй
Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд хамтран ажиллана
Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно
“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав
Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ

Жагсаал хийсэн гэх Хятад иргэдээс 50-ийг нь албадан саатуулжээ
Ид бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн хавартаа хятад ажилчид олон мянгаараа Монголд ирж ажилладаг нь бараг л хэвийн үзэгдэл болж. Тэдний эрх үүргийн хязгаар юу болох, жагсаал цуглаан хийх эрхтэй эсэх болон дуулиан тариад буй 100 шахам хятад ажилчдад хяналт тавьсан эсэхийг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбатаас тодруулав.

-Хятадууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг завдсан гэх мэдээлэл дуулиан тариад байна. Энэ талаар танай байгууллагад ямар мэдээлэл байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр хятадын 90 гаруй иргэн Монголд ажиллаж байгаад цалингаа авч чадахгүй байна, бидний цалинг авч өгөөч ээ, нутаг буцмаар байна гэсэн шаардлагыг ЭСЯ-даа хандан гаргасны дагуу ЭСЯ-наас нь манайд хандсан. Мэдээллийн дагуу ИХШХЕГ-ын байцаагчид хяналт шалгалт явууллаа. “Сантхаан” ХХК-ийн урилгаар ирээд “Бэрэн” группын захиалгатай барилга дээр хоёр сар шахам ажилласан юм байна. 94 хүний 38 нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, зориулалтын ангиллын визтэй байсан бол үлдсэн 50 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй, нэг удаагийн буюу 30 хоногийн визтэй орж ирээд, визний хугацаа нь хэтэрсэн байсан. Зөвшөөрөлгүй 50 орчим хүнийг хуулийн дагуу албадан гаргахаар түр саатуулсан. Мөн энэ хүмүүст торгуулийн арга хэмжээ, урьж ирүүлсэн байгууллагад холбогдох захиргааны арга хэмжээ авна.
-Ер нь манай улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй юу?
-Ямар ч ангиллын визээр ирсэн бай Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг мөрдөх ёстой. Уригч байгууллага нь хуулиа таниулах, тайлбарлаж ойлгуулах үүрэг хүлээдэг.
“Сантхаан” ХХК эрх зүйн байдлын талаар ажилчдадаа сайн тайлбарлаж өгөөгүйгээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд бөөнөөрөө явсан үзэгдэл гарчээ. Энэ бүгдийг уригч компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хариуцах ёстой. Өөрсдийнхөө болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тухайн компани, аж ахуйн нэгж 100 хувь буруутай гэж үзэж байгаа.
-Нийтийн эзэмшлийн талбайд бөөнөөрөө явж болохгүй гэсэн үг үү?
-Хуульд бөөнөөрөө явж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ жагсаал цуглаан хийх, магадгүй баяр тэмдэглэх, эсвэл бөөнөөрөө цуглах тохиолдолд цагдаагийн байгууллага, тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Бидний авсан мэдээллээр тэд жагсаал цуглаан хийх гээгүй юм билээ.
-Цалин өгсөнгүй гээд байрнаасаа гарч явсан юм билээ. Цалин хөлсийг нь өг гэсэн шаардлага танайхаас тавьсан уу?
-Бид цалин өг, гэрээгээ биелүүл гэсэн шаардлага тавих эрхгүй. Зориулалтын виз байна уу, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл байна уу хэзээ орж ирсэн байна, хаана байх вэ гэдэг дээр л хяналт тавьдаг.
-Цалингаа авч чадаагүй байгаа энэ хүмүүст хэдэн төгрөгийн торгууль ногдуулах вэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл, 192 мянгаас сая 920 мянган төгрөг хүртэл гэсэн үг. Улсын байцаагч нар дүгнэлтээ бичээд торгуулийн хэмжээг тогтооно. Энэ хүмүүс юу ч мэдэхгүй ганц нэгээрээ сургаар ирж ажилладаггүй, урьдчилаад уригч компанитайгаа тохиролцоод гэрээ байгуулж байж ирдэг. Тэгэхээр уригч компани бүх хариуцлагаа хүлээнэ.
-Өнөөдөр Монгол Улсад гадаадын хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-24 мянга орчим гадаадын иргэн ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа буюу улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил зогсохоор буцдаг. 70 орчим хувь нь хятад иргэн байгаа бол солонгос, оросууд ч олон бий.
-Гадаадын иргэдийг 100 хувь хянадаг боллоо гээд байсан биш бил үү. Энэ хүмүүсийн ихэнх нь визний хугацаа хэтэрсэн байхад мэдээгүй байсан нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улсад гадаадын иргэнд виз олгодог ганц газар байгаа нь ИХШХЕГ гэж хүмүүс буруу ойлгодог. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар хилийн шалган нэвтрүүлэх алба манай харьяанд ирсэн болохоор манайхаас виз авсан хүмүүсийг бид орж ирсэн өдрөөс нь эхлэн гарах хүртэл нь зуун хувь хянаж байгаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын газрууд вид олгодог. Энэ 50 гаруй хятад иргэн гэхэд Эрээн хот дахь Монголын консулын газраас виз авсан байна. Консулын газраас төдөн хүнд виз өглөө шүү гэдэг мэдээлэл манайд ирүүлдэггүй. Гадаад харилцааны асуудал болохоор ирүүлэх ч албагүй, бид нэхэх ч эрхгүй. Энэ нугалааг л уригч компаниуд далмдуулаад хууль зөрчөөд байгаа юм. Манайд албан ёсоор хандаад зөвшөөрөл авсан бол наад зах нь ажлын байрны төлбөр, аж ахуйн нэгжийн татвар, бусад бүх төрлийн татвар улсад төлөх ёстой. Энэ бүхнээс зайлсхийх гэсэн санаархал л даа.

БНХАУ-ын 100 орчим иргэн өнгөрсөн бямба гарагийн үүрээр Чингисийн талбайд жагсах гэж байсныг тагнуулынхан болон үндэсний хөдөлгөөнийхөн хүчээр болиуллаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан нь олон хүний ундууцал төрүүлээд авав. Эдгээр ажилчид нь “Бэрэн” группийн захиалгат барилга дээр ажилладаг бөгөөд хэд хэдэн сарын цалингаа аваагүй тул ийн жагсах гэж байжээ гэх мэдээлэл ч түгсэн юм. Тэгвэл энэ мэдээллийг “Бэрэн” группийн удирдлагууд эрс үгүйсгэж байна. Тэд хэлэхдээ, “Жагсаал зохион байгуулахыг завдсан гэх хятад иргэд нь “Бэрэн” компанитай ямар ч холбоогүй. Манай компанийн туслан гүйцэтгэгч буюу “Өлзийт Буян-Өргөө” ХХК-ийн ажилчид байсан юм билээ. Тус компани биднээс албан ёсоор уучлалт хүсч албан бичиг ирүүлсэн. “Өлзийт Буян Өргөө” компанийн захиралтай уулзаж учрыг асуухад хятад ажилчид нь жагсаал цуглаан зохион байгуулах гээгүй, гэрээнийхээ дагуу хоёр хоногийн дараа цалинг нь өгнө гэдгээ тайлбарласаар байхад үүрээр компанийнхаа удирдлагад мэдэгдэлгүй өөрийн улсын Элчин сайдын яам руу явсан гэж тайлбарласан. Улаанбаатарыг мэдэхгүй болохоор Чингисийн талбайгаар баримжаа аваад Хятадын ЭСЯ орох гэж байсныг нь жагсаал хийх нь хэмээн буруу ойлгож, мэдээлсэн байна. Манай групп 20 салбар компани, 30- аад туслан гүйцэтгэгч компанитай. Мэдээж бид туслан гүйцэтгэгч болох “Өлзийт Буян Өргөө” компанитай хариуцлага тооцно. Хамтран ажиллах гэрээгээ цуцлах бодолтой байгаа” гэв.
Хятад ажилчид нь “Бэрэн” групптэй холбоогүй гэсний дагуу хариуцаж буй “Өлзийт Буян Өргөө” ХХК-ийн захирал н.Өлзийтэй холбогдож энэ талаар тодрууллаа.
-Танай ажилчид жагсаал зохион байгуулахыг завдсан гэх мэдээлэл түгсэнийг та мэдэж байгаа байх. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Жагсаал цуглаан огт болоогүй шүү. Хятад ажилчид Элчин сайдын яам явахдаа замаа олохгүй төөрснийг хүмүүс ташаа ойлгосон байна. Манай компани “Бэрэн” группийн туслан гүйцэтгэгч боловч тэдгээр хятад ажилчин манай компанийн туслан гүйцэтгэгч “Сантхаан” компанийн ажилчид байгаа юм. Өөрөөр хэлбэл “Сантхаан” ХХК манай компанитай гэрээтэй болохоос “Бэрэн” групптэй ямар ч гэрээгүй. Тэгэхээр энэ асуудал “Бэрэн” группт ямар ч холбоогүй гэсэн үг.
-Та эдгээр ажилчдыг хариуцна гэсэн үг үү эсвэл танай туслан гүйцэтгэгч хариуцах юм уу?
-Манай туслан гүйцэтгэгч компанийн ажилчид. Нарийндаа би урьж авчраагүй. Гэхдээ яах аргагүй санхүүжилт нь надаас шалтгаалсан болохоор баасан гаригийн орой хятад ажилчидтай өөрийн биеэр очиж уулзсан. Гэрээнийхээ дагуу цалинг чинь өгнө өө. Амралтын өдөр таарсан учраас хоёр дахь өдөр гэхэд цалинг бүрэн тараана гэж хэлсэн. Гэтэл ажилчид тэвчээргүйдээ маргааш өглөө нь буюу бямба гарагийн үүрээр гараад ЭСЯ-руу явсан байгаа юм. 10 цагийн үед ЭСЯ-наас дуудахад нь л мэдсэн.
-Ажилчдын цалинг яагаад цагт нь тавиагүй юм бэ?
-Цалин саатсан зүйл байхгүй. Гэрээндээ бид хоёр сарын цалинг хамт өгнө гэж тусгасан. Гэтэл тэвчээргүй загнацгааж байхгүй юу. Ингэх бол гэрээ байгуулаад яах билээ дээ. Манай компани гэхэд “Бэрэн” групптэй гэрээ байгуулахдаа орон сууцны таван давхрыг өөрийн хөрөнгөөр бариад гурав хоногийн дотор санхүүжилтээ авна гэж тусгасан. Өнгөрсөн лхагва гарагт таван давхраа цутгаж дуусгаад цэвэрлэгээ хийнэ, гүйцэтгэлийн тайлан гаргана гэсээр хэд хоночихсон юм. “Бэрэн” группээс санхүүжилтээ аваад хятад ажилчдын цалинг тавихаар тооцсон. Гэхдээ “Бэрэн” групп хугацаандаа мөнгөө өгөөгүй хэрэг биш шүү. Бид өнөөдөр л тайлангаа өгсөн. Яг гэрээнийхээ дагуу явж байгаа болохоор санхүүгийн энэ асуудлыг “Бэрэн” групптэй хутгаж ойлгож болохгүй.
-90 гаруй ажилтны 50 орчим нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй, 30 хоногийн виз нь хэтэрсэн болохоор уригч компанид хариуцлага тооцно гэх мэдээллийг албаныхан өгсөн. Танд нэлээд том торгуулийн арга хэмжээ ногдох байх даа?
-Уригч компани нь “Сантхаан” болохоор тэд л ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ. Манайд виз хэтэрсэн асуудал нь огт хамаагүй. Анх туслан гүйцэтгэгч сонгоход ажилчдынхаа виз, ажиллах зөвшөөрлийг бүгдийг үзүүлсэн нь үнэн. Одоо харин хэдийнх нь хугацаа хэтэрсэн, хэд нь зөвшөөрөлгүй ажиллаж байгааг би мэдэхгүй. Надад огт хамаагүй л дээ.
-Визний хугацаа хэтэрсэн ажилчдыг албадан гаргахаар саатуулаад байгаа юм билээ. Гаргахаас нь өмнө цалинг нь өгнө биз дээ. Нэг ажилтан ойролцоогоор хэдэн төгрөгний цалин авдаг юм бэ?
-1-2 сая төгрөгийн цалин авдаг байх. Цалингийн хүснэгт нь надад ирээгүй болохоор нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Гэхдээ цалингаа маргааш гэхэд бүрэн тараана.
худлаа гар
тэр чинь киноооооооооо
Хэдий хятад ч гэсэн хүн гэдэг үүднээс нь хараад үзээч.Биднийг цалин хөлсгүй 2 сар гаран ажиллуулвал бид яахуу.2-3 сараар нь цалинг нь өгөхгүйгээр ажиллуулдаг учраас л эд нар урдаас бөөн бөөнөөр нь хятадуудыг оруулж ирдэг юм байна л даа.Давхар давхар туслан гүйцэтгэгчтэйгээр барилгаа бариулна бариулсныхаа дараа гологдол гарвал туслан гүйцэтгэгч рүүгээ чихнэ тэр үед нөгөөх нь аль хэдийнэ татан буугдчихсан байдаг энэ мэтчилэнгээр л барилга баригдаж байна даа
-Хуульд бөөнөөрөө явж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ жагсаал цуглаан хийх, магадгүй баяр тэмдэглэх, эсвэл бөөнөөрөө цуглах тохиолдолд цагдаагийн байгууллага, тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Бидний авсан мэдээллээр тэд жагсаал цуглаан хийх гээгүй юм билээ. HHEN TEGJ BNA. HE HE ELCHIN SAIDIIN YAM N TEGJ BNA UU. TEGVEL ZUVUU..... TA NAR YAJ AJILLAJ YU YARIJ BAIGAAGAA MEDEJ BNA UU
нөгөө Үргээлэг кино ч үнэний ортой байна шүү
Ulziit buyan urguug xxk iin nohor yamar ch hamaagui l gehiin hamgiin hamaatai hun ny ooroo um bishuu.
bitgii hujaa oruulj irj eh orniig mini buzarlaad bgaaraa ter hujaa ruugaa naad hedee dagaad zail
yahlaaraa hunii hodolmoriig shulchihaad tsalingiin ogdoggui yum bee???!!! ed chin bas hun sh dee ardaa amidraltai,ger bultei,ur huuhedtei tedniigee tejeeh gej l hunii gazar daramtluulan daramtluulan ajillaj bgaa tegehed yahlaaraa ajliin holsiig n ogdoggui yum... ugaasaa zarim neg "baiguullaga" nertei gazruud hunii hodolmoriig shulj shulchihaad tsalingiin ogdogguig eroosoo oilgohgui yum?! Beren gej yasan kompani bolood tuuniig ene negen sonin hun haitsaalaad bgaam dahin dahin l beren kompani buruugui geedl golognoson bhiim... zalhuu mongolchuudaa ajilluulj chadahgui baij gadnaas avchirch hamag muu sain ajlaa hiilgechiheed ajliin holsiig n ogohgui bgaa ene kompanii buruu l gej bodoj bna. Arai ch hunii gazar irchiheed jagsaal hiih zurh bhgui bailgui...gehdee l hujaa l daaa:(
МАН ЖАГСААЛЫГ НЬ ДЭВЭРГЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ .ЖАГСАХ ХҮН ОЛДОХГҮЙ ХУЖААГААР ТУРХИРАХ ГЭЭД БАЙГАА МАН -Г ЯАЯДАА БАЙЗ
gereetei ts bai gereegui ts bai ajilaa hiilgesen bol hulsiig ug, jmar booliin niigemd baigaa bish...mungiin uguud nutag butsaa harin ter humuusiig oruulj ursen zuutsilsan humuust hatuu haritsuulga noogduul hunii naimaa bootsloliin neg helber uusej baina gesen ug
гадаадад ажиллаж хэд гурван цаас цуглуулах гэсэн энэ хэдэн жунгаагын буруу гэж юу байхавдээ манайхан анх сологос руу ийм байдалтай л гарцгааж бсан харин тэд нар хүний нутагт ажил хийдэг манайхныг цалин мөнгөгүй олноор нь ингэж зовоож байсан мэдээ соносоогүй юм бна Монгол төрийн түшмэдүүд, боссуудаа та нарт эх орон, нэр төр гэж байна уу хэдэн цаасны төлөө юуч хийхээс сийхээ болижээ.Хэдэн шат дамжлагааа дараа нь хэнрүү чихэх арга замаа хүртэл зохицуулчихдаг болжээ. Хамгийн ссүлд хэрэг хүлээж торгууль төлөх нь нэг дөнгөн данган хөл дээрээ зогсох аядаад ах нарын царай харсан нусан жур байгаалдаа аягүй бол бас их босс зантай болж байгаа нөхөр л өртөнөдөө хөөрхий.
хятадын ажилчид нь хүртэл монголчуудыг авч хэлэлцэхгүй Чингэсийн талбай дээр жагсаал хийнэ гэдэг чинь монголчуудыг тоохгүй л байна даа
цалин хөлсийг нь өгч чадахгүй байж юу гэж авчирдаг байнаа бизнес хийдэг нэртэй мангарууд монголыг гутаах юм даа
эх орондоо жагсаал хийж чадахгүй байж бас......
ЭНЭ ХУЛГАЙЧ ХАХУУЛЬ АВДАГААС Л БОЛЖ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХЯТАДУУД ИНГЭЖ ДАВАРЧ БАЙГАА Ш ДЭЭ. 120-Н УУЗВАР ДЭЭР БАЙДАГ ПАЛАЗ ЗОЧИД ББУДЛЫН БАРИЛГА ДЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХЯТАДУУД, ДОХ-ТОЙ 10 ГАРАН ХЯТАДУУД АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭН ХАРЪЯАТЫН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД САЯХАН НААДМЫН ӨМНӨ БАРИВЧИЛГАА ХИЙСЭН БОЛОВЧ СОНОМПИЛЫН ДААЛГАВАРААР ЭНЭ БЭХБАТ ГЭДЭГ НӨХӨР ГАРГААД Л ИРСЭН Ш ДЭЭ.
hutsdag pizdak ve bayr temdeglehed zuvshuurul avna ch geh shig erguu
Chadahgyin baij barilga bariad neg davhar barchihaad bartsaand taviad 2 davhart orood l 2 davahraa bartsaand tavij 3 davhart orj barilga baridag zyile oidoonoos ene barilgiin yadmag comapniud bolih heregtei. herev ingej yavna gevel bich gesen barilga baril da yaj iij baigad halt mult neg davhar nuranga bosgochihood bankind yavaad bygdeeree yaviil da hujaa ajilchid avchiraad 2 saraar yern hujaa mongolgyi tsalin tavina gej yu baisan yum
zuv l shaardlaga tavij
гахайн хялгасаар дээс томж найзыгаа аврана... гэдэг үлгэр шиг нэгээс нөгөө рүүгээ дамжуулцгаах юм даа. Энэ Бэрэнгийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа л байна. Энэ олон хятад иргэд одоо Улаанбаатарт элчингээ олохгүй төөрөх үү бодитой зүйл ярьж хөрсөн дэээрээ байсан нь зүйтэй байх.
orj irsenii hunii too haana yu hiideg talaar ingeed l medeelelgui baidag yum bnashte. tegeed l buun Hyatadyyd yavaad bdiin bna. ene oryylj irsen hyvi hun baigyyllaga. tsaling ni olgoogui baigyyllaga bugdiig ni uil ajillagaag ni zogsooj arga hemjee avaachee. tsaashdaa iim asyydal ih l garahiin bna daa. arai ch dee iim zambaraagui visa olgolt hiideg gej uu dee. nuguu gadaad irgediin toonii haritsaa yls ornii auylgui baidal ntr bugd bydaa yum bnashte.
Хэт туйлширхаа больцгоо.монголчууд ч гэсэн гадаадад ажиллаж байгаа шуу дээ.хамгийн гол нь улс орныхоо аюулгуй байдлын ууднээс дунд хийдуулэх боломж олгож байгаа асуудлаа Гадаад явдлын яам цэгцэлж элчин сайдын яамдуудаас виз олголтоо хилийн шалган нэвтруулэхдээ заавл мэдээлдэг байх эрх зуйн орчинг нэн яаралтай бурдуулэх хэрэгтэй байна.орж ирэх гэж байгаа хумуусээ хилийн шалган нь мэдэж байвал зув ч юм шиг
tiim
Хэдэн хүн орж гарч байгаадаа ямар ч мэдээлэл байхгүй сууж байдаг, ийм байж болохгүй ээ. Орсон гарсан, хугацаа дуусч байгаа гээд л бүгдийг нь хянаж, дууссан нэгийг нь хүчээр гаргадаг дөмөгхөн бай л даа. Арай дэндүү муу байна шүү.
Jagsaal hiihgeegui elchinruugee yavj bgaad toorson geed bna mulguugaa bitgii ingej gaihuulj bgaachee,elchinen talbaigaar yavaad TIsiin urd bdag,hunii tsaling heden saraaan ogohgui yaj amidrahiin maluud bi medehgui,ter medne,tevheergui gechihjee,oorsdoo tsalintai ajlaad uz dee,
yamar ix xujaa nariig oruulaa be,, oruulsan kompanii zaxiraliig shuud ex oronoosoo urbasan geed tsaaz ogox ch bagdna, mongo nudend ni xaragdaad ex oronoo zaraxaas ch butsaxgui noxod yum aa,
...Энэ 50 гаруй хятад иргэн гэхэд Эрээн хот дахь Монголын консулын газраас виз авсан байна. Консулын газраас төдөн хүнд виз өглөө шүү гэдэг мэдээлэл манайд ирүүлдэггүй. Гадаад харилцааны асуудал болохоор ирүүлэх ч албагүй, бид нэхэх ч эрхгүй... ГЭСНИЙГ Л САЙН ОЙЛГОСОНГҮЙ. ТЭГЭЭД МОНГОЛД БАЙГАА ЗАРИМ ГАДААДУУД ХЯНАЛТААС ГАДУУР БАЙДАГ ХЭРЭГ ҮҮ.
Naad ajiluulj baigaa humuustei torguuli ondor noogduul heden sariin omno hoid solongosiin ajilchidiig mongo ogohgui daramtalj baisan naad har maliin gedsee unjuulsan zavaan yumnuud oorsdoo har ajil hiij uzsen yumuu dandaa hulgai hudal yarij luivar hiij baidag yumnuudiig hashraa bi hunii nutagt haraar 10 jil ajilj bna sard 1 udaa avdag yag tsagtaa teneg malnuudaa yadarsan amitadiin mongiig og ogch chadahgui bol bitgii ajiluulj bai
ЭНЭ МУУ ХУЖАА ХОГНУУД БҮҮР ДАВАРЧ БАЙНА. ЧИНГИСИЙН ТАЛБАЙГ МИНЬ БУЗАРЛАХ ДӨХЛӨӨ, ЛАМ НАР АРИУЛААД САН ТАВИХ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛЧУУД БИД ӨӨРӨӨСДӨӨ Ч БОЛГООМЖТОЙ ГИШГЭДЭГ МОНГОЛЫН МААНЬ АРИУН ГАЗАР ШҮҮ ДЭЭ, МОНГОЛД БАЙГАА БҮХ ХУЖААГ ХОМОРГОЛООД НУТАГ РУУ НЬ АЧУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ХУЖАА НАР ТАЯЬМИНИЙ ТАЛБАЙД ИНГЭЖ СУУЛТ ХИЙДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ЭС ТЭГВЭЭС ШУУД НЯДЛУУЛНА, МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙНА УУ? АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ............
Аль ч газрын ажилчид хийсэн хөдөлмөрийнхөө цалинг хугацаанд нь авах ёстой.Хүний байтугай өөрсдийгөө хуурдаг ажмл олгогоч нэртэй,ажил хийлгэсэн ийм оронцогуудыг илэрсэн даруйд нь устгах хэрэгтэй.Ийм Компануудын ард хэн байдаг,юу халхалж байдгийгн л илрүүл?Энэ бол дохио. Хууль нь цоорхой,түүнийг ашгилж чаддаг хуульчид-луйварчидтайгаа хэзээ тэмцэх бэ?Цоорхой хууль гаргагчидаа???
ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ЯАДАГ БИЛЭЭ. ГЭТЭЛ ХУЖАА НАР ТАЛБАЙ ДЭЭР ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙДЭГ БОЛЖ ДЭЭ.
Би юу ч мэдэхгүй надад хамаагүй гэсэн л баагий байхийн цагаа тулахаар бүх юмаа л мэдэж байгаа дааа
oorsdiigoo yamar ch buruugui geel guriigeed bgh uma novshnuud mini ta naraas bolj olon hun stresst orloo golognuudee
ХҮнийн ажиллуулсан юм бол цалинг нь өгөх хэрэгтэй адилхан л хүн шүү дээ. Монголчууд Солонгост цалингаа авч чадахгүй ажиллавал бас л ингэнэ шүү дээ
Монголд ажилгїй хїн хар мянгаараа байхад энэ илжигнїїдииг оруулж ирээд бас жагсаал хиилгээд байхдаа яахав дээ цалингии нь єгєєд монголоос хєєж явуулаач оруулж ирсэн ххк хувь иргэдийг хатуухарийцлхгх тооц бїр даврах нь энэ илжигнїїд
davartsan garuud yahaaraa eh orond min jagsaal hiideg bnaaa garuudiig nutagruu ni shuud butsaa tsalingaa ugch chadadgui companiiig ni shuud tatan buulgah heregt shdee odoo jagsaal hiij bolj bgaa ymchin daraa yu ch hiij bolno shuudee
Х.Бэхбат: Хятад ажилчид “Сантхаан” ХХК-ийн урилгаар ирээд “Бэрэн”-гийн захиалсан барилга дээр хоёр сар ажиллаж байж
Ид бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн хавартаа хятад ажилчид олон мянгаараа Монголд ирж ажилладаг нь бараг л хэвийн үзэгдэл болж. Тэдний эрх үүргийн хязгаар юу болох, жагсаал цуглаан хийх эрхтэй эсэх болон дуулиан тариад буй 100 шахам хятад ажилчдад хяналт тавьсан эсэхийг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбатаас тодруулав.

-Хятадууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг завдсан гэх мэдээлэл дуулиан тариад байна. Энэ талаар танай байгууллагад ямар мэдээлэл байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр хятадын 90 гаруй иргэн Монголд ажиллаж байгаад цалингаа авч чадахгүй байна, бидний цалинг авч өгөөч ээ, нутаг буцмаар байна гэсэн шаардлагыг ЭСЯ-даа хандан гаргасны дагуу ЭСЯ-наас нь манайд хандсан. Мэдээллийн дагуу ИХШХЕГ-ын байцаагчид хяналт шалгалт явууллаа. “Сантхаан” ХХК-ийн урилгаар ирээд “Бэрэн” группын захиалгатай барилга дээр хоёр сар шахам ажилласан юм байна. 94 хүний 38 нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, зориулалтын ангиллын визтэй байсан бол үлдсэн 50 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй, нэг удаагийн буюу 30 хоногийн визтэй орж ирээд, визний хугацаа нь хэтэрсэн байсан. Зөвшөөрөлгүй 50 орчим хүнийг хуулийн дагуу албадан гаргахаар түр саатуулсан. Мөн энэ хүмүүст торгуулийн арга хэмжээ, урьж ирүүлсэн байгууллагад холбогдох захиргааны арга хэмжээ авна.
-Ер нь манай улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй юу?
-Ямар ч ангиллын визээр ирсэн бай Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг мөрдөх ёстой. Уригч байгууллага нь хуулиа таниулах, тайлбарлаж ойлгуулах үүрэг хүлээдэг.
“Сантхаан” ХХК эрх зүйн байдлын талаар ажилчдадаа сайн тайлбарлаж өгөөгүйгээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд бөөнөөрөө явсан үзэгдэл гарчээ. Энэ бүгдийг уригч компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хариуцах ёстой. Өөрсдийнхөө болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тухайн компани, аж ахуйн нэгж 100 хувь буруутай гэж үзэж байгаа.
-Нийтийн эзэмшлийн талбайд бөөнөөрөө явж болохгүй гэсэн үг үү?
-Хуульд бөөнөөрөө явж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ жагсаал цуглаан хийх, магадгүй баяр тэмдэглэх, эсвэл бөөнөөрөө цуглах тохиолдолд цагдаагийн байгууллага, тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Бидний авсан мэдээллээр тэд жагсаал цуглаан хийх гээгүй юм билээ.
-Цалин өгсөнгүй гээд байрнаасаа гарч явсан юм билээ. Цалин хөлсийг нь өг гэсэн шаардлага танайхаас тавьсан уу?
-Бид цалин өг, гэрээгээ биелүүл гэсэн шаардлага тавих эрхгүй. Зориулалтын виз байна уу, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл байна уу хэзээ орж ирсэн байна, хаана байх вэ гэдэг дээр л хяналт тавьдаг.
-Цалингаа авч чадаагүй байгаа энэ хүмүүст хэдэн төгрөгийн торгууль ногдуулах вэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл, 192 мянгаас сая 920 мянган төгрөг хүртэл гэсэн үг. Улсын байцаагч нар дүгнэлтээ бичээд торгуулийн хэмжээг тогтооно. Энэ хүмүүс юу ч мэдэхгүй ганц нэгээрээ сургаар ирж ажилладаггүй, урьдчилаад уригч компанитайгаа тохиролцоод гэрээ байгуулж байж ирдэг. Тэгэхээр уригч компани бүх хариуцлагаа хүлээнэ.
-Өнөөдөр Монгол Улсад гадаадын хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-24 мянга орчим гадаадын иргэн ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа буюу улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил зогсохоор буцдаг. 70 орчим хувь нь хятад иргэн байгаа бол солонгос, оросууд ч олон бий.
-Гадаадын иргэдийг 100 хувь хянадаг боллоо гээд байсан биш бил үү. Энэ хүмүүсийн ихэнх нь визний хугацаа хэтэрсэн байхад мэдээгүй байсан нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улсад гадаадын иргэнд виз олгодог ганц газар байгаа нь ИХШХЕГ гэж хүмүүс буруу ойлгодог. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар хилийн шалган нэвтрүүлэх алба манай харьяанд ирсэн болохоор манайхаас виз авсан хүмүүсийг бид орж ирсэн өдрөөс нь эхлэн гарах хүртэл нь зуун хувь хянаж байгаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын газрууд вид олгодог. Энэ 50 гаруй хятад иргэн гэхэд Эрээн хот дахь Монголын консулын газраас виз авсан байна. Консулын газраас төдөн хүнд виз өглөө шүү гэдэг мэдээлэл манайд ирүүлдэггүй. Гадаад харилцааны асуудал болохоор ирүүлэх ч албагүй, бид нэхэх ч эрхгүй. Энэ нугалааг л уригч компаниуд далмдуулаад хууль зөрчөөд байгаа юм. Манайд албан ёсоор хандаад зөвшөөрөл авсан бол наад зах нь ажлын байрны төлбөр, аж ахуйн нэгжийн татвар, бусад бүх төрлийн татвар улсад төлөх ёстой. Энэ бүхнээс зайлсхийх гэсэн санаархал л даа.
Жагсахыг завдсан гэх хятад иргэд “Бэрэн” групптэй ямар ч холбоогүй гэв

БНХАУ-ын 100 орчим иргэн өнгөрсөн бямба гарагийн үүрээр Чингисийн талбайд жагсах гэж байсныг тагнуулынхан болон үндэсний хөдөлгөөнийхөн хүчээр болиуллаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан нь олон хүний ундууцал төрүүлээд авав. Эдгээр ажилчид нь “Бэрэн” группийн захиалгат барилга дээр ажилладаг бөгөөд хэд хэдэн сарын цалингаа аваагүй тул ийн жагсах гэж байжээ гэх мэдээлэл ч түгсэн юм. Тэгвэл энэ мэдээллийг “Бэрэн” группийн удирдлагууд эрс үгүйсгэж байна. Тэд хэлэхдээ, “Жагсаал зохион байгуулахыг завдсан гэх хятад иргэд нь “Бэрэн” компанитай ямар ч холбоогүй. Манай компанийн туслан гүйцэтгэгч буюу “Өлзийт Буян-Өргөө” ХХК-ийн ажилчид байсан юм билээ. Тус компани биднээс албан ёсоор уучлалт хүсч албан бичиг ирүүлсэн. “Өлзийт Буян Өргөө” компанийн захиралтай уулзаж учрыг асуухад хятад ажилчид нь жагсаал цуглаан зохион байгуулах гээгүй, гэрээнийхээ дагуу хоёр хоногийн дараа цалинг нь өгнө гэдгээ тайлбарласаар байхад үүрээр компанийнхаа удирдлагад мэдэгдэлгүй өөрийн улсын Элчин сайдын яам руу явсан гэж тайлбарласан. Улаанбаатарыг мэдэхгүй болохоор Чингисийн талбайгаар баримжаа аваад Хятадын ЭСЯ орох гэж байсныг нь жагсаал хийх нь хэмээн буруу ойлгож, мэдээлсэн байна. Манай групп 20 салбар компани, 30- аад туслан гүйцэтгэгч компанитай. Мэдээж бид туслан гүйцэтгэгч болох “Өлзийт Буян Өргөө” компанитай хариуцлага тооцно. Хамтран ажиллах гэрээгээ цуцлах бодолтой байгаа” гэв.
Н.Өлзий: Манай ажилчид цалинг нь өгнө гэсээр байхад тэвчээргүй загналаа
Хятад ажилчид нь “Бэрэн” групптэй холбоогүй гэсний дагуу хариуцаж буй “Өлзийт Буян Өргөө” ХХК-ийн захирал н.Өлзийтэй холбогдож энэ талаар тодрууллаа.
-Танай ажилчид жагсаал зохион байгуулахыг завдсан гэх мэдээлэл түгсэнийг та мэдэж байгаа байх. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Жагсаал цуглаан огт болоогүй шүү. Хятад ажилчид Элчин сайдын яам явахдаа замаа олохгүй төөрснийг хүмүүс ташаа ойлгосон байна. Манай компани “Бэрэн” группийн туслан гүйцэтгэгч боловч тэдгээр хятад ажилчин манай компанийн туслан гүйцэтгэгч “Сантхаан” компанийн ажилчид байгаа юм. Өөрөөр хэлбэл “Сантхаан” ХХК манай компанитай гэрээтэй болохоос “Бэрэн” групптэй ямар ч гэрээгүй. Тэгэхээр энэ асуудал “Бэрэн” группт ямар ч холбоогүй гэсэн үг.
-Та эдгээр ажилчдыг хариуцна гэсэн үг үү эсвэл танай туслан гүйцэтгэгч хариуцах юм уу?
-Манай туслан гүйцэтгэгч компанийн ажилчид. Нарийндаа би урьж авчраагүй. Гэхдээ яах аргагүй санхүүжилт нь надаас шалтгаалсан болохоор баасан гаригийн орой хятад ажилчидтай өөрийн биеэр очиж уулзсан. Гэрээнийхээ дагуу цалинг чинь өгнө өө. Амралтын өдөр таарсан учраас хоёр дахь өдөр гэхэд цалинг бүрэн тараана гэж хэлсэн. Гэтэл ажилчид тэвчээргүйдээ маргааш өглөө нь буюу бямба гарагийн үүрээр гараад ЭСЯ-руу явсан байгаа юм. 10 цагийн үед ЭСЯ-наас дуудахад нь л мэдсэн.
-Ажилчдын цалинг яагаад цагт нь тавиагүй юм бэ?
-Цалин саатсан зүйл байхгүй. Гэрээндээ бид хоёр сарын цалинг хамт өгнө гэж тусгасан. Гэтэл тэвчээргүй загнацгааж байхгүй юу. Ингэх бол гэрээ байгуулаад яах билээ дээ. Манай компани гэхэд “Бэрэн” групптэй гэрээ байгуулахдаа орон сууцны таван давхрыг өөрийн хөрөнгөөр бариад гурав хоногийн дотор санхүүжилтээ авна гэж тусгасан. Өнгөрсөн лхагва гарагт таван давхраа цутгаж дуусгаад цэвэрлэгээ хийнэ, гүйцэтгэлийн тайлан гаргана гэсээр хэд хоночихсон юм. “Бэрэн” группээс санхүүжилтээ аваад хятад ажилчдын цалинг тавихаар тооцсон. Гэхдээ “Бэрэн” групп хугацаандаа мөнгөө өгөөгүй хэрэг биш шүү. Бид өнөөдөр л тайлангаа өгсөн. Яг гэрээнийхээ дагуу явж байгаа болохоор санхүүгийн энэ асуудлыг “Бэрэн” групптэй хутгаж ойлгож болохгүй.
-90 гаруй ажилтны 50 орчим нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй, 30 хоногийн виз нь хэтэрсэн болохоор уригч компанид хариуцлага тооцно гэх мэдээллийг албаныхан өгсөн. Танд нэлээд том торгуулийн арга хэмжээ ногдох байх даа?
-Уригч компани нь “Сантхаан” болохоор тэд л ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ. Манайд виз хэтэрсэн асуудал нь огт хамаагүй. Анх туслан гүйцэтгэгч сонгоход ажилчдынхаа виз, ажиллах зөвшөөрлийг бүгдийг үзүүлсэн нь үнэн. Одоо харин хэдийнх нь хугацаа хэтэрсэн, хэд нь зөвшөөрөлгүй ажиллаж байгааг би мэдэхгүй. Надад огт хамаагүй л дээ.
-Визний хугацаа хэтэрсэн ажилчдыг албадан гаргахаар саатуулаад байгаа юм билээ. Гаргахаас нь өмнө цалинг нь өгнө биз дээ. Нэг ажилтан ойролцоогоор хэдэн төгрөгний цалин авдаг юм бэ?
-1-2 сая төгрөгийн цалин авдаг байх. Цалингийн хүснэгт нь надад ирээгүй болохоор нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Гэхдээ цалингаа маргааш гэхэд бүрэн тараана.
0 Сэтгэгдэл
2014.08.08
2014.08.08
2014.08.06
2014.08.06
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
2014.08.05
Сэтгэгдэл бичих