Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Алтан бүргэд” их наадам Налайхад болно

Казах үндэстний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-ны өдөр Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болно.

Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Алтан бүргэд" их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна.

Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

Тус их наадмыг дуу, хөгжим, бүжиг, Айтыс буюу харилцаа дуу, казах күрес буюу казах бөхийн барилдаан, кыз куар буюу морьт залуусын наргиант уралдаан, көкпар буюу арьс булаацалдах тэмцээн зэрэг төрлөөр зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан