Японы Окинаваа мужийн ойролцоо 5,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь далайн ёроолд 10 км-ийн гүнд байрлаж байжээ. Цунамийн аюул байхгүй, гэмт сүйрэл гараагүй аж. Үүнээс өмнө бямба гарагийн шөнө энэ бүс нутагт 5,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Японд ийнхүү азаар газар хөдлөлт хүч багатай, цунами гэх мэт гамшиг дагуулаагүй ч хар салхи асар их гарз, хохирол учруулж байна. “Накри” хар салхины аюулаас болж Японы зүүн өмнөд хэсэгт байдаг Сикоку арлын Коти хотын 330 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ хотын орчим хоногт 500 мм хур тунадас орсон нь наймдугаар сарын олон жилийн дундаж хэмжээг давж гарсан хэрэг юм. Ийнхүү их хэмжээний бороо орж байгаагаас хөрсний гулгалт үүсэх, үер буур эрсдэл эрс нэмэгджээ. Бямба гарагт Токушима мужийн 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.