Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслөөс II Богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөг байгуулахаар болжээ. Уг өргөөний шавыг тавих ёслол маргааш болно. Шав тавих ёслолын үеэр “Майдар эко сити” төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Ёслолд “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин, Манзушир хутагтын долдугаар дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдах гэнэ.
Мөн энэ үеэр Ламын гэгээн болон Манзушир хутагтын лаврангийн шав тавих ёслолыг зохион байгуулах юм. Мөн ёслолд зориулан бэсрэг наадам болон Төв аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа болж, түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулахаар болжээ. Арга хэмжээг өнөөдөр 11:30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээн үг хэлнэ.