Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн настай хүүхэд машинд бүтэж амь алдлаа

ОХУ-ын нийслэл Москва орчимд дөрвөн настай хүү Д.Антон халуунд машин дотроо удсанаас бүтэж амь алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хүүгийн ээж нь жаахан дүүг нь харж байх хойгуур жаал хүү хашаанаасаа гарч алга болжээ. Эцэг эх нь тосгоноор нэг хайгаад ололгүй дараа нь цагдаад мэдэгдсэн байна. Оройн 20,00 цагийн орчим өөрийнхөө машинд дөхөж очёоод хартал хүү машинд ухаангүй хэвтэж байжээ. Тэр дор нь эмнэлгийнхэн ирсэн ч хүүг аварч чадаагүй байна. Урьдчилсан таамгаар Антон хүү эрхэлж яваад  аавынхаа “Ниссан” машин дотор орж хаалга хаахад нь хаалга автоматаар түгжигдсэн бололтой. Ингээд хүү хаалгыг онгоцлгож чадалгүй байсаар гадаа тавьсан машинд их халуун байснаас  хүү бүтэж амь алдсан байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан