Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗАЛУУСЫН НААДАМТАЙ

Наадмаар залуусаа үзэж харах зүйлтэй байлгахаар Монголын Залуучуудын Холбооноос Хүй долоон худагт  “Залуусын наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Залуусын наадмын нээлт олны хэлж заншсанаар Моби толгой дээр долдугаар сарын 11-ний 13:00 цагт болох аж. Наадмын нээлтэд улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одод, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан урилгаар хүрэлцэн ирэх юм байна. Залуусын наадмын үеэр улс, тив дэлхийн аварга, салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшуулах ажээ.
Наадмын асарт урьсан зочид, ирсэн гийчдийг наадмын хуушуур, айргаар дайлж, урлагийн тоглолтоор бэлэг барих бөгөөд орой нь шоутай учир Хүй долоон худаг дахь МЗХ-ны гэрт зочлоорой.
Дашрамд, МЗХ-ны салбар, СХД-ийн Залуучуудын холбоо баяр наадмыг угтан дүүргийнхээ 500 орчим залуусыг хамруулан “Хоггүй наацацгаая” цэвэрлэгээ зохион байгуулж Туул голын ай сав газар, Толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу, мөн Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух гурван  хэсэг газрыг цэвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Onoodor gal deer buusan Lexus GX460 tsoo shine 2014 oni suvdan tsagaan / tsagaan shargal mashiniig yne tohirch zarna. Holbogdoh utas: 9999-7608.
Onoodor gal deer buusan Lexus GX460 tsoo shine 2014 oni suvdan tsagaan / tsagaan shargal mashiniig yne tohirch zarna. Holbogdoh utas: 9999-7608.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан