Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразиль дахь Samsung-ийн үйлдвэрээс 40 мянган гар утас дээрэмджээ

Үүрэн телефоны “Samsung” корпорацийн Бразилийн Кампинс хот дахь  салбар заводод зэвсэглэсэн 20 хүн тусгай автобусаар дайран орж ажилчдыг нь барьцаалж байгаад 40 мянга орчим гар утасыг  долоон машинд ачаад авч  оджээ.
“Тэд хамгаалалтын ажилтнуудын зэвсгийг хурааж авсан учраас хамгаалалтынхан юу ч хийж чадаагүй байна” гэж цагдаагийн офицер Витора Чавес хэлсэн байна.
Гэмт хэрэгтнүүд гар утас техникийг гурван цагийн турш машинд ачиж аваад зугтжээ. “Тэдний долоон машинд ачсан ачаанд нийтдээ 40 орчим мянган гар утас байсан” гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч хэлснийг хэвлэлүүд  нийтдээ 36 сая доллараар үнэлэгдэнэ  гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан