Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар салхи японы 60 мянган айлыг гэрэл цахилгаангүй үлдээлээ

Өнгөрсөн шөнө, өглөөгүүр  Японы өмнөд нутгийн Окинава арлыг дайрсан “Ногури” хар салхи бараг 60 мянган айлыг гэрэл цахилгаангүй болгооо гэж Okinawa Electric Power Company-ийн мэдээллээс иш татан NHK  агентлаг дамжууллаа. Окинава арал дээрх хэдэн арван хот, тосгоны нийт хагас сая орчим хүнийг хэдийнээ нүүлгэн шилжүүлж, агаарын болон далайн тээвэр, арал дээрх цор ганц төмөр замын тээврийг бүрэн зогсоосон байна.
Сахины хүч секундэд 25-30 метр хүрч байсан бол зарим үед 70 метр ч хүрч далайд 14 метр өндөр давалгаа үүсчээ.
Ийм гарз хохирол учруулсан хар салхи зүүн хойд зүгийг чиглэж, цаг уурчлын таамаглалаар японы эх газрын баруун өмнөд хэсгийн дайрч магадгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан