Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах хуваарь гарчээ. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9,10-нд өглөөний 08:00 цагаас шөнийн тэг цаг хүртэл ажиллаад 11, 12-нд амрах бол томоохон сүлжээ дэлгүүр болох “Боса”, “Миний дэлгүүр” наадмаар амралтгүй ажиллах юм байна. Иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг гэгдэх “Нарантуул” худалдааны төв энэ сарын 10-ныг хүртэл ажиллаад 11 ээс 22-ныг дуустал 10 хоног амрах аж.
“Нарантуул-2”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зах энэ сарын 11-нээс 15-ныг дуустал, “Дүнжингарав” худалдааны төв 13-17-ныг дуустал ажиллахгүй юм байна. Нийтийн үйлчилгээний зоогийн газар, кафе, баар цэнгээний газар, түргэн хоолны газрууд 10,11,12-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 13,14-нд амрахаар болжээ.