Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эртний феодалын Халифат дахин сэргэж байна уу

Ирак, Сирийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ирак Левантын лалын улс” / ИЛЛУ / зэвсэгт бүлэглэлийнхэн өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр өөрийн эзлэн  хянаж байгаа нутагт дэвсгэртээ “Лалын халифат”-ын улс байгуулж байгаагаа зарлалаа. “ИЛЛУ бүлэглэлийн Зөвлөх зөвлөл Шурын хуралдаанаас Лалын халифат байгуулж байгаагаа зарлаж тэргүүн халифаар шейх Абу Бакра аль-Багдадыг томиллоо” хэмээн ИЛЛУ-ын төлөөлөгч  Абу Махаммед аль-Аднани мэдэгджээ. Мөн алан хядагч байгууллагын нэрийг хураангуйлж цаашид “Лалын улс” гэж байхаар тогтсон байна.

“Ирак Левантын лалын улс” зэвсэгт бүлэглэлийг лалын суннитын урсгалыг баримтлагчид “Аль-Каида”-гийн оролцоотойгоор 2006 оны аравдугаар сарын 15-нд байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар ИЛЛУ иракын 18 муж болох мухафазаас 8-д нь хяналт тогтоогоод байгаа юм. Иракын албан ёсны засгийн газар болохоор ИЛЛУ бүлэглэлийг Саудын Араб санхүүжүүлж байгаа хэмээн буруутгаж байна.
Анх 2006 онд энэ байгууллагыг олон улсын алан хядагч Абу Мусаб аз-Заркави “Можахедын зөвлөл” нэртэй байгуулж дараа нь “Ялагч армийн нийгэмлэг”, “Суннын хүмүүсийн арми ба нийгэмлэг” “Эзлэгчдийн арми” “Хөдөлгөөнт цэргүүд” бүлэглэлүүд нэгдэж “Иракын лалын улс” болгон өөрчилж байгуулжээ.
Иракын лалын улс бүлэглэлийн дайчдын тоо  өнөөдөр 12 мянга орчимд хүрээд байгаа юм.  Энэ бүлэглэлийн алан хядах ажиллагааны золиос болж иракын 13 мянган айл өрх дүрвэгсдийн эгнээнд шилжээд байна.
ИЛЛУ бүлэглэл ийнхүү өөрийн улс байгуулснаа зарласны дараа Сирийн Ракка мужид үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэгт бүлэглэлд байгаа гадаадын зарим дайчид аль нэг улсын иргэний харьяалал хэрэггүй хэмээн паспортаа шатаасан байна.
Энэ оны хоёрдугаар сарын эхээр “Аль-Кайда” зэвсэгт бүлэглэлийн ерөнхий удирдлага “ИЛЛУ-г дэмжихээс татгалзаж байгаагаа зарласан. “ИЛЛУ бол Аль-Кайдагийн нэгэн хэсэг биш. Бид одоо тэднийг дэмжихгүй, тэдний үйл ажиллагааны төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж командлалын баримт бичигт дурдсан байдаг. ИЛЛУ болон сөрөг хүчний  бусад зэвсэгт бүлэглэлийн хоорондын зөрчлийн нэг шалтгаан нь Сирид болж байгаа иргэний дайн.
“Ирак Левантын лалын улс” байгууллага 2009 оны аравдугаар сарын 25-нд иракын нийслэл Багдадад мужийн амбан захирагчийн болон Шүүх яамны дэргэд хоёр ч машин дэлбэлж 1555 хүний аминд хүрч байлаа. 2010 оны аравдугаар сарын 31-нд Багдадын нэгэн сүмд хүмүүсийг барьцаалан 58 хүний амь хөнөөсөн юм. 2013 оны сүүлчээр Сирийн Ракка хотод хяналт тогтоон ИЛЛУ-ын албан ёсны биш нийслэл гэж зарлалаа.
Өнгөрсөн зургадугаар сарын 17-нд иракын Баакуб мужийг эзэлж өөрийн паспорт гаргаж эхэлсэн байна.
Тэд энэ паспортынхаа хавтсан дээр “Лалын халифат” гэж бичээд “Хэрэв энэ паспортын эзэнд ямар нэгэн хор хохирол учруулбал бид цэргийн ёсоор цээрлүүлнэ” гэсэн зүүлт хавсаргажээ. Одоо энэ паспортыг иракын Мосул хот дахь улсын хэвлэх үйлдвэрт олноор нь хэвлэх юм байна гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлсэн байна.
Тэртээ Х зуунд төгсгөл болсон хуучин феодализмын улсын хэв загвар Ойрхи дорнодод эргэн сэргэж байна уу, эсвэл нэгэн удирдагчийн нь мэдээллийн агентлагт ярихдаа шинэ халифат гэж нэрлэсэн нь лалынхны солиотой үйлдэл үү гэдэгт судлаачид гайхан эргэлзсээр байна.
Яг ийм нөхцөлд шиитийн олонхи үүнийг тэсвэрлэлгүй байр сууриа хадгалан тэдний эсрэг хэвээр байвал Ирак улс хоёр хуваагдаж мэднэ гэх шинжээч ч бас байна. Үнэхээр шиитийн мянга мянган сайн дурынхан Багдадыг эзлэхийг санаархаж байгаа суннитын дайчдын эсрэг зэвсэг барин босно.
Ийм зүйл болохгүй гэхийн баталгаа байхгүй. Яагаад гэхээр халифатын удирдагч нь цуврал алуурчин болохоор эцсийн эцэст өөрийн талынхнаа тэмцэлд уриалан босгох нь гарцаагүй.
Юутай ч түүхийн хуудаснаас нэгэнт алга болоод хэдэн зууныг өнгөрөөсөн халифын захиргаанд байдаг нэгэн “улс” бий боллоо гэж байна. Тэд өөрсдийн эзэлж хяналт тогтоогоод байгаа нутаг дэвсгэртээ “тусгаар улс байгуулж” гэгээн Мухаммедын шууд угсааны халифаа томилоод байна.
Халиф гэдэг нь орчуулбал орлогч, залгамжлагч, лалын нийгэмлэгийн тэргүүн, гэгээн Мухаммедын газар дээрх элч, орлогч гэсэн утгатай үг юм байна.
Лалын халифатын удирдагч-халиф Абу Бакр аль-Багдади бүх дэлхийн лалын шашинтнуудыг өөртөө захирагдахыг шаардаж байгаагаа телевизээр нэвтрүүлсэн илгээлтдээ дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан