Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын уурхай дэлбэрч 17 хүн амь алдлаа

БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит районы нийслэл Урумч хотоос 120 км –т байрладаг “Дахуаншань” уурхайд дэлбэрэлт болсноос 17 уурхайчин дарагдаж амь алдсан хэрэг гарчээ. Аврагчид дөнгөж гурван хүнийг л дээш нь гаргаж амжсан байна. Уурхрай Шинжааны барилга үйлдвэрлэлийн НОАК корпуст харьяалагддаг байжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард хятадын баруун өмнөд нутгийн  нэгэн уурхайд яг ийм осол болж хий дэлбэрснээс 13 уурхайчин амь алдаж байсан юм.
Хятадын уурхайд гарсан хамгийн том ослын нэг 2012 онд болж 43 уурхайчин амь алдан нүүрс хүчлийн хийд хордсон 50 уурхайчинд эмнэлгийн тусламж үзүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан