Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа
Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна
Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа
Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Гэр хорооллыг дахин төлөвлөж, 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлж байна
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сахалины баавгай өшөө авсан эмгэнэлт түүх
Энэ түүхийг Сахалинд олон жил ажилласан оросын нэгэн геологич ярьсан байна. Эмгэнэлтэй ч үнэхээр болсон явдал гэдэг.
Сахалины арлын дунд хөдөөгийн нэгэн суурин байдаг юмсанж. Нэгэн геологич, туслах ажилчныхаа хамт ажлаа дуусгаад тэр сууринд очихоор явж байж. Тэдний хувьд хоол хүнс, ер нь л бүх зүйлийн нь нөөц дуусчээ. Ер нь жижиг дашмагтай спиртээс өөр юу ч үгүй байлаа. Ядарч, өлссөн тэр хоёр суурин руу явж байтал гэнэт ойд баавгайн бамбарууш харагдах нь тэр. Тэд ойн дундах бяцхан хөндийд тааваараа явж байлаа. Геологич удаан бодсонгүй, шууд л карабин буугаа авч бамбаруушийг нам буудах нь тэр. Гэнэт их олзтой болсондоо геологчийин толгой эргэсэндээ бамбаруушаа хэрхэн наадахыг хараад хэвтэж байсан эм баавгай энэ бүхнийг бүгдийг тодорхой харсныг геологич мэдсэнгүй. Геологич мах хүнстэй, бас дээр нь бамбаруушийн арьстай боллоо.
Ингээд л тэр хоёр суурин руу явахаа ч больж бамбаруушаа өвчөөд түүдэг асаан мах шарж эхэлжээ. Ангийн олзоо тэмдэглэж спиртээсээ ч нэлээд хүртэж. Хоол унд муутай явсан тэр хоёр тэр дороо л согтож орхисон байна. Ингээд долоохон км-ийн зайд байсан суурин руу явахаа бүр больж унтахаар хэвтлээ. Буугаа мод түшүүлэн тавьж майхнаа барин хэвтэцгээсэн ч залуу ажилчин гадаа унтахаар хэвтэж. Харин геологич майхандаа.
Гэтэл гадаа унтаж байсан ажилчин залууг хэн нэгэн түлхэх шиг болоход харвал баавгай зогсч байх нь тэр. Баавгайн амьсгал нүүр хүзүүг нь ирвэгнүүлээд л....
Баавгай түүнийг хэсэг үнэрлэж байснаа оролдолгүй орхиод майхан руу явсан байна. Ингээд л ёстой аймшигтай юм эхэлж дээ. Баавгай ч архираад л, хүн ч хашгираад л....Залуу ажилчин ухасхийн босч суурин руу зугтаасан байна. Тэнд байсан хүмүүс залууг угтаж авсан ч тэр бараг л юм хэлж чадахгүй, цэл залуу хүн атлаа цав цагаан үстэй болчихсон байсан гэдэг.
Харин майханд унтаж байсан гоелогичийг баавгай ёстой тасар татан, майхныг юу ч үгүй болтол урж хаясан байжээ. Хамгийн сонин нь мод түшүүлэн тавьсан байсан карабин бууг гол төмрийг нь махийлган , мөрлөгчийг нь юу ч үгүй болтол салам цохьсон байсан гэдэг. Баавгай ийнхүү бамбаруушийнхаа өшөөг авсан байна.
Баавгайг хамгийн ухаантай, хамгийн хүчирхэг амьтан гэж уугуул иргэдхэлдэг, тэгээд ч “тайгын эзэн” гэдэг нь учиртай.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих