Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулав Ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлнэ Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна Нүдний үзлэгт хамрагдсан сурагчдын 22.6 хувь нь харааны өөрчлөлттэй байна
Тэргүүний залуу медальтнуудыг байгууллага нь цалингаар шагнана

Монголын Залуучуудын Холбоо энэ сарын 1-нээс эхлэн шагналын журмаа өөрчилжээ. Шинэ журмын дагуу МЗХ-ны тэмдэг, медалиар шагнуулсан тэргүүний залууст тодорхойлсон байгууллага нь үндсэн цалинтай дүйцэхүйц мөнгөн шагнал урамшуулал олгох ёстой болж байгаа аж. Түүнчлэн шагналын материалыг хүлээж авснаас хойш хурдан хугацаанд шийдвэрлэж өгөх үүднээс онлайнаар бүртгэж эхэлсэн байна. Энэ нь нэгдүгээрт цаг хугацаа хэмнэхээс гадна тухайн хүн ямар ололт амжилтаараа шагнуулж байгааг олон нийтэд нээлттэй, ил тод болгож байгаа юм.
МЗХ өмнө нь “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний малчин залуу”, “Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн найман төрлийн шагнал олгодог байсан бол энэ жилээс салбар тус бүрээр нь залуусыг тодруулдаг болж байгаа гэнэ. Тухайлбал,  “Төрийн залуу түшээ”, Тэргүүний залуу хуульч, инженер, сэтгүүлч, бизнесмэн цол тэмдэг болон “Эр зоригийн, уурхайчны, тамирчны алдар, “Залуу зохион бүтээгч”, “Тэргүүний хилчин” хэмээх цол тэмдгийг тус тус гаргажээ. Үүнээс гадна улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан 45-аас дээш насны олонд танигдсан, МЗХ-ны төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвх чармайлттай оролцсон хүнийг жилд нэг удаа “Үндэсний удирдагч” “Шилдэг удирдагч” медалиар шагнах юм байна.

5 Сэтгэгдэл
сайн байна уу анкетаа яаж явуулах вэ
Хөдөлмөрийн алдар, тэргүүний залуу алта медаль авах гэсийн холбогдох утас өгөөч хариу
Энэ журам 2022 он хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа юу, холбогдох утас байна уу?
Энэ журам 2022 он хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа юу, холбогдох утас байна уу?
Амжилтын хүрэл од,Залуу үеийг халамжилан хүмүүжүүлэгч авах гэсийн холбоо барих утас өгөөч
Энэ журам 2014.07.01-нээс хойш шагнал авсан хүмүүст үйлчлэх юм уу, урьд онуудад МЗХ-ны шагнал авсан бол урамшуулах уу, Хариу өгөөч
Хамгийн их уншсан