Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Ц.МӨНХБАЯРЫН ХЭРЭГТ УЛС ТӨР ХУТГАЛДСАН ГЭВ

Онги гол химийн боди­соор дүүрч, ширгэх дээрээ тул­жээ… Энэ нь голын ундар­га дээр үйл ажиллагаа явуулж байсан алт олборлогч ком­паниудын буруутай үйл ажил­лагаанаас үүдэлтэй бай­­даг. Тэд алтны уурхайн хаяг­далтай усаа тус голд шууд цутгасны улмаас Ц.Мөнх­баяр гэх малчин залуугийн ээж нь нас барьж, хүү нь хүндээр өвчилж, хэвтэрт орсон. Улмаар 2001 онд малчин залуу Онги голоо аврах хөдөлгөөнийг тол­гойлж, уул, уурхайн олон ком­панийг хаалгаж чадсан бай­даг. Үр дүнд нь Онги гол одоог хүртэл урсч байна. Түү­нээс хойш 14 аймгийн 11 хөдөлгөөнийг нэгтгэж чадсан Ц.Мөнхбаяр “Гал үндэстэн” холбоог тэргүүлэх болж, байгаль хамгаалагч гэх нэр зүүх болов.

Түүнчлэн 2007 онд Дэл­хийн байгаль хамгаа­лагчдын “Golden Environmental Prize” гэх нэр хүндтэй шагналын эзэн болж, мөн ондоо “National Geographic” сэтгүүлийн “Ундны ус хамгаалагч дэлхийн шилдэг хүн” зэрэг шагналыг хүртэв. Гэвч түүний үйл хөдлөл бүр хэн нэгний эрх ашгийг хөндөж, уул уурхай, улс төрийн хүрээнийхний дургүйцлийг хүргэж эхэлсэн юм. Гэхдээ тэр зогсоогүй. Төв талбай руу морьтой давшилж, нум сумаар төрийн ордон руу харваж орхив. Энэ үйлдлийг хуулийн дагуу буруутгаж чадаагүй ч өдгөө тэр өөр шалтгааны улмаас төмөр торны цаана хоригдож байгааг иргэд мэдэх биз. Тиймээс дэлхийд үнэлэгдсэн байгаль хамгаалагч эх орондоо хэрхэн хэн ч биш болж хувирдгийг түүний хамтран зүтгэгчид харуусан ярьж байна. Хамгийн сүүлд гэхэд л өөрийгөө өмгөөлөх эрхийг нь эдлүүлээгүй хэмээн түүний хүрээлэгчид хэвлэлийнхэнд хандлаа. Үүгээр ч зогсохгүй өмгөөлөгч нь хүнд зодуулж, ярих чад­вараа алдсан үеэр шүүх хурал явуулсан гэдгийг уламжилж өгөхийг хүссэн юм.
“Шүүх хурал хойшилно гэж бодсон”

Өнгөрсөн оны намрын чуулганаар “Урт нэртэй” буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэх үеэр “Гал үндэстэн” тэргүүтэй холбоод УИХ-ын чуулганыг эсэргүүцэн, Засгийн газрыг өргөн барьсан хуулийн төслөө хагас цагийн дотор УИХ-аас татаж авах, өөрсдийн боловсруулсан Хуулийн хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлахыг шаардан жагссан байдаг. Гэвч энэ үеэр “Централ тауэр”, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны ойролцоо тэсрэх бодис байрлуулсан, Төрийн ордны арын цэцэрлэгт буун дуу гаргасан зэрэг шалтгаанаар Ц.Мөнхбаяр нарыг цагдан хорьсон. Тэдэнд Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон бөгөөд О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан юм. Харин хяналтын шатны шүүхээс тэднийг буруутгаад байсан үндэслэлүүдээс зохион байгуулалттай, бүлэг гэх зүйл ангийг хасч,  “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил зургаан сар, Ж.Ганболдод нэг жил, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус, тус оноож байсан юм. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс шүүх хурлын шийдвэртэй санал нийлээгүй түүний ар гэрийнхэн болон хөдөлгөөнийхөн Улсын дээд  шүүхэд хандахаа мэдэгдээд байсан юм.

Гэвч өнгөрсөн сарын 27-ны өдөр гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын  хэргийг дээд шүүхээр хэлэлцэж түүнд оноосон долоон жилийн ялыг хэвээр үлдээсэн юм. Харин энэ шүүх хурлын талаар өчигдөр “Гал үндэстэн” зэрэг холбоод мэдээлэл өглөө. Тодруулбал, шүүх хуралд Ц.Мөнхбаяр биечлэн оролцож, өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг Шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Түүнчлэн шүүх хурлын өмнөх шөнө түүний өмгөөлөгч Н.Энхбаярыг хүмүүс зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас тархиндаа гэмтэл авч сэхээнд оржээ. Тухайн үед өмгөөлөгч ухаан алдаж, ярих чадвараа алдсан байна. Энэ шалтгааны улмаас өмгөөлөгч шүүх хуралд орцох боломжгүй болсон учраас шүүх хурал өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшлох учиртай гэж ойлгож байсан боловч  шүүх хурал хуралдчихсан гэдгийг тус холбооныхон онцолж байгаа юм. Мөн Гал үндэстэн холбооны төлөөлөгчдийг суудал дүүрсэн гэсэн шалтгаанаар шүүх хуралд оруулаагүй хэмээн мэдэгдлээ.
Энэ талаар “Гал үндэстэн” холбооны төлөөлөгч Я.Хундаганай “Манай хүмүүсийг энэ хэрэгт холбогдож эхэлснээс хойш бидний нэр хүндийг муутгаж, зохион байгуулалттайгаар гүтгэж, шантааж хийдэг гэж байсан. Харин бүх шатны шүүхээр биднийг гүтгэсэн байна гэдгийг тогтоосон гэдгийг хэлье. Өчигдөр (уржигдар) чуулганаар бидний эсэргүүцэж байсан хуулийн төслийг баталлаа. Тиймээс энэ талаар шаардлага  тавьсан. Гэвч нохой хуцсанаас ч дор үзэж байх шиг байна. Гэхдээ бид хариугаа нэхнэ. Түүнчлэн монголыг хооронд нь хагралдуулах гээд байгаа юм шиг мэдээлэл яваад байна. Гэвч бид хоорондоо шөргөөцөлдөхгүй. Харин  бид эх орноосоо урвасан гадаадын нэр хаягтай  хүмүүстэй зодолдоход ч бэлэн байна. Монголчуудыг хагаралдуулаад байгаа хоёр намын даргыг иргэд дуудаж ирээд уулз. Өнөөдөр цэвэрлэгчийг ч хүртэл намын харьяаллаар ажлаас нь халсан байна. Иргэдийг хагралдуулах асуудал  төрийн эрх барьж буй намуудад л байдаг. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаярын зөв байсан. Гэтэл яагаад газар шорооныхоо төлөө тэмцсэн хүн нь яллуулах ёстой юм бэ” гэсэн бол  Гал үндэстэн холбооны гишүүн Ц.Энхболд “Ц.Мөнхбаярын асуудалд улс төрчид оролцоод байна.  Өмгөөлөгчдийн бодлогыг зангидаж байсан Энхбаяр өмгөөлөгчийн асуудлыг хүртэл бид улс төртэй холбоотой гэж харж байна. Хоёрдугаарт, шүүх хуралд иргэний нийгмийн болон ар гэрийнхний төлөөллийг нь оруулаагүй. Түүнчлэн Ц.Мөнхбаяр гэж хэн бэ гэдгийг олон  хууль гараад ирэхээр би маш сайн ойлгож байна. “Урт нэртэй” хууль бол 24 жилийн хугацаанд эх орныхоо эрх ашигт нийцсэн ганцхан хууль. Тэр 2006 онд өөртэйгөө санал нийлсэн найз нөхдөө олж аваад 2009 онд хууль болгон батлуулсан. Түүнээс хойш таван жил энэ хуулийнхаа хэрэгжилтийн төлөө л явсан хүн шүү дээ” гэж хэлсэн юм.  

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан