Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Газрын тосны тухай хуулийг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх 2013 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч оны тавдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийх үед 1 саналын дутуугаар дэмжигдэлгүй унаж, хууль санаачлагчид нь буцаасан юм. Дэмжихгүй санал өгсөн гишүүд хуулийн төсөлд шаардлагатай зарим зүйлс тусаагүй, чухал зохицуулалтууд оновчгүй байна гэсэн саналыг хэлж байсан юм. Ингээд Засгийн газар хуулийн төслөө татан авч, мөн сарынхаа 23-нд УИХ-д өргөн барьсан.

Засгийн газар Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, рояалти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж танилцуулгадаа дурдсан байгаа юм.

Өмнө нь мөрдөгдөж байсан хууль нь газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байсан бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байсан юм. Тиймээс үүнийг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг хуульчилж, хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс зарим ойлголтыг өөрчилж, нэмсэн.

Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар дахин өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Аажлын хэсгээс гаргаж, байнгын хороогоор орсон зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 19 саналаар санал хураалгасан юм. Дараа нь хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 79,6 хувь нь дэмжснээр Газрын тосны тухай хуулийг баталлаа.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан