Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+18°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Манай гаригийн хамгийн өгөөмөр 10 улс орон


Charities Aid Foundation-ын шинжээчид хүмүүс нь бусдын төлөө зүтгэж, хөрөнгө мөнгөө зарцуулдаг  улс орнуудыг судлан жагсаажээ. Магадгүй энэ нь тухайн улс орны эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшинтэй холбоотой байж болох ч сайхан сэтгэл, тусархуу зан гэдэг хүнд угаасаа заяадаг гэнэм. Нөгөө талаар энэ нь хүний маргаашдаа итгэх итгэлтэй бас холбоотой болов уу.

1.    Шри Ланк

Энд байнга тохиодог байгалийн гамшиг Шри Ланкын иргэдийг сайхан сэтгэлд хөтөлдөг байж ч болох. Эндхийн хүмүүсийн 45 хувь нь бусдын төлөө мөнгө, цаг заваа зориулахад бэлэн байдаг байна. Иргэдийнх нь 46 хувь нь бусдад туслахын тулд сайн дураараа ажилладаг улс.

2.    Катар


Уг нь эндхийн хүн амын дөнгөж 19 хувь нь сайн дурын ажилд оролцоход бэлэн байдаг ч нийт хүний 60 хувь нь буяны байгууллагад мөнгө хандивладаг. Санал асуулгаар хүмүүсийн 73 хувь нь танихгүй хүнд туслахад бэлэн гэжээ. Шинжээчид  үүнийг нийгэм эрүүл байгаагийн хамгийн тод илрэл гэж үзэж байна.

3.    Нидерланд

Голландчуудын 39 хувь нь буяны, сайн дурын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байдаг байна. Иргэдийн 57 хувь нь жилд танихгүй хүнд заавал тусалсан байдаг гэжээ. Мөн хүмүүсийн 69 хувь нь хоол хүнс хэрэгтэй хүмүүст мөнгө өгдөг гэсэн байна. Үүнээс гадна энд жилд нэг удаа буяны санд мөнгө өгдөг уламжлалтай. Тэдний энэ өгөөмөр сэтгэлд эдийн засгийн хямрал ч нөлөөлдөггүй.

4.    Австрали

Австралид амьжиргааны өртөг тийм ч хямд биш. Гэхдээ энэ нь австраличуудын өгөөмөр сэтгэл гарган зарцуулах хөрөнгөд нөлөөлдөггүй. Австралийн нэг иргэн буяны үйлст 2013 онд дунджаар 291 доллар зарцуулсан гэсэн судалгаа бий. Энэ улсад 45 мянга орчим буяны байгууллага байдаг бол австрали хүмүүсийн 67 хувь нь мөнгө өгч, 34 хувь нь сайн дурын ажилд оролцож, 64 хувь нь танихгүй хүнд тусалдаг.

5.    Их Британи

Их британи бол Европтоо хамгийн өгөөмөр улсад орно. Британичуудын 67 хувь нь буяны байгууллагад мөнгө хандивладаг. Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсны буяны Oxfam  байгууллага энд төвлөрдөг. Британи иргэдийн 65 хувь нь танихгүй хүнд тусалж, 25 хувь нь сайн дурын ажилд оролцдог.

6.    Ирландын бүгд найрамдах улс

Ирландчууд өгөөмөр сэтгэлээрээ Их Британий араас хөөж яваа улс. Хүн амын 70 хувь нь буяны хэрэгцээнд мөнгө хандивлахад бэлэн байдаг бол 37 хувь нь сайн дурын ажилд оролцож 63 хувь нь танихгүй хүнд тусалдаг. Хүн амыг ийм өгөөмөр байхад Католик шашны сүм их үүрэг гүйцэтгээг хэмээн шинжээчид үздэг. Тэдний энэ өгөөмөр сэтгэлд санхүүгийн хямрал ч нэг их нөлөөлдөггүй.

7.    Шинэ Зеланд

Шинэ Зеланд хамгийн зочломтгой улс орон. Хүн амын 67 хувь нь танихгүй хүнд туслахад бэлэн байдаг бол 67 хувь нь буяны байгууллагад мөнгө хандивлаж 40 хувь нь сайн дурын ажилд оролцдог. Залуучууд сайн дурын ажилд оролцох нь сүүлийн үед өссөөр байгаа. Хэдийгээр дөнгөж 4,5 сая хүнтэй ч зайлшгүй нөхцөлд мөнгө хуримтлуулахад нэг их төвөггүй. Хайян хар салхины үр дагаврыг арилгахад ганцхан сарын дотор л 1,4 сая доллар цуглуулж байсан ард түмэн.

8.    Мьянма


Хөгжиж байгаа орнуудын дотроос хамгийн өгөөмөр орон. Хүн амын 85 хувь нь буяны байгууллагад мөнгө хандивладгаараа дэлхийд тэргүүлдэг. Хүмүүсийн 43 хувь нь сайн дурын ажилд оролцож 2008 онд тус улсыг дайрч 140 мянган хүний амийг авч одсон  Наргис салхины уршгийг арилгахад оролцож байсан орон.

9.    Канад

Хүйтэн бүсийн Канадад бол хүмүүсийн сэтгэл нь дулаан гэж болно. Канадчуудын 68 хувь нь буяны байгууллагад мөнгө хандивлаж, 64 хувь нь танихгүй нэгэнд туслахад бэлэн байдаг. 42 хувь нь хэн нэгэнд туслахаар сайн дураараа ажилладаг. Зарим эх сурвалжаар канадчуудын өгөөмөр сэтгэл бага зэрэг буурч байгаа гэх боловч энэ үзүүлэлтээр өндөр хэвээрээ л байгаа.

10.    АНУ

Хамгийн өгөөмөр улс орны жагсаалтыг АНУ тэргүүлсээр байна. Нийт иргэдийн нь 77 хувь ямар ч нөхцөлд танихгүй хүнд туслахад бэлэн байдаг бол 62 хувь нь буяны санд мөнгө хандивлаж, 45 хувь нь сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. Энэ үзүүлэлтээр АНУ 2013 он тавдугаарт жагсч байсан бол өнөөдөр тэргүүлж байгаа.

0 Сэтгэгдэл
Mongol algaa. Uujuu taivan ogoomor ntr geed bdag uls!
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан