Байнгын суугаа ажил хийдэг хүмүүст хүзүү хөших гэдэг асуудал бий. Суудлын ажилтай хүмүүсийн хүзүүний мөгөөрст даралт үүссэнээр шилэн хүзүүний булчин нь сунаж татагддаг. Энэ байдал нь даамжраад ирэхээр шилэн хүзүү байнга өвддөг болно. Үүнээс сэргийлэхийн тулд толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан суух хэрэгтэй. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх хэрэгтэй. Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг тутамд шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь хөдөлгөж байвал сайн. Хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь алгуурхан, аль болох гүйцэд хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Эхлээд хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд барина. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөнийхөө хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөх хөдөлгөөнийг 3-5 удаа давтаж хийнэ.
Удаан хугацаагаар сууж ажиллахдаа хэдэн цаг тутам толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харах хэрэгтэй. Ингэх нь хүзүү хөших, хараа муудахаас эхлээд ядрахаас ч сэргийлнэ.