Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Америк жаал сургуулиа дэлбэлэх гэж хэдэн сар бэлтгэсэн байжээ
Америкийн Миннесот мужийн 17 настай сурагч Жон Ладью гэр бүлийнхнээ алж, сургуулиа дэлбэлэх гэж хэдэн сарын турш дэлбэрэх бодис цуглуулж бэлтгэсэн байсныг цагдаагийнхан энэ аймшигт ажиллагаа болохын өмнөхөн мэдэж саатуулсан байна. Түүнийг дэлбэрэх бодис цуглуулаад байгааг нэг хүн санамсаргүй мэдэж цагдаад мэдэгдсэнээр сурагчийн гэрт нэгжлэг хийх үед бараг л тэсэрч дэлбэрэх бодисын агуулах гэмээр зүйл гарсан байна. Энд дарь, тэсэлгээний бодис, дотор нь дэлбэрэх бодис хийсэн түргэн буцалгагч, буу зэвсэг байжээ. Байцаах үеэр тэр “Би хамаг л цагаа тэсэрч дэлбэрэх бодис хэрхэн бэлтгэхийг судлахад зориулдаг байсан” гэж ярьсныг ИТАР-ТАСС иш татжээ. Үнэхээр ч тэрээр тэсрэх бөмбөг гурвыг бэлтгээд өөрийнхөө орон дор хадгалж байсан нь гарсан байна. Өөрийнх нь ярьснаар бол Жон Ладью гэр бүлийнхнээ хөнөөгөөд дараа нь сургуулиа дэлбэлж, сурагчдыг буудах гэж байснаа хүлээсэн байна.
0 Сэтгэгдэл