Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хамгийн тэнэг хулгайч
АНУ-ын Миннесота мужид Жеймс Вүүд гэгч эрийн гэрт хорвоогийн хамгийн тэнэг хулгайч оржээ. Түүнийг гэртээ ирэхэд хулгайч орсон нь илт хамаг мөнгө, карт, үнэтэй цаг зэргийг нь аваад явсан байж. Хулгайч тэгэхдээ хэдэн хуучин хувцсаа орхиод явж. Хамгийн сонирхолтой нь, хулгайчид хэрэгтэй юмаа аваад гарахад нь хангалттай цаг гарсан уу, яасан гэрийн эзний компьютерээс нь Facebook хуудсандаа холбогджээ. Харин явахдаа хуудаснаасаа гарахаа мартаад орхичихож.
Мэдээж гэрийн эзэн Жеймс Вүүд компьютерээ шалгаад хулгайчийг дор нь олоод авчээ. Ингээд тэрээр Facebook хуудсаар нь түүнийг хулгайч гэдгийг зарлаад, түүний тухай мэдээлэл өгөхийг найзуудаас нь хүсч. Гэтэл хулгайч түүн рүү өөрөө залгажээ. Тэгэхээр нь гэрийн эзэн түүнд гэрт нь хувцаснуудаа орхиод явсан байна, ирээд авахгүй юу гэхэд өө тэгье гээд л хүрээд ирсэн гэнэ. Мэдээж түүнийг ирэх үед цагдаагийнхан хүлээж байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн хулгайн хэрэг хийж байсан түүнийг барьж авчээ.


АНУ-ын Миннесота мужид Жеймс Вүүд гэгч эрийн гэрт хорвоогийн хамгийн тэнэг хулгайч оржээ. Түүнийг гэртээ ирэхэд хулгайч орсон нь илт хамаг мөнгө, карт, үнэтэй цаг зэргийг нь аваад явсан байж. Хулгайч тэгэхдээ хэдэн хуучин хувцсаа орхиод явж. Хамгийн сонирхолтой нь, хулгайчид хэрэгтэй юмаа аваад гарахад нь хангалттай цаг гарсан уу, яасан гэрийн эзний компьютерээс нь Facebook хуудсандаа холбогджээ. Харин явахдаа хуудаснаасаа гарахаа мартаад орхичихож. Мэдээж гэрийн эзэн Жеймс Вүүд компьютерээ шалгаад хулгайчийг дор нь олоод авчээ. Ингээд тэрээр Facebook хуудсаар нь түүнийг хулгайч гэдгийг зарлаад, түүний тухай мэдээлэл өгөхийг найзуудаас нь хүсч. Гэтэл хулгайч түүн рүү өөрөө залгажээ. Тэгэхээр нь гэрийн эзэн түүнд гэрт нь хувцаснуудаа орхиод явсан байна, ирээд авахгүй юу гэхэд өө тэгье гээд л хүрээд ирсэн гэнэ. Мэдээж түүнийг ирэх үед цагдаагийнхан хүлээж байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн хулгайн хэрэг хийж байсан түүнийг барьж авчээ.



0 Сэтгэгдэл
























