Хан-Уул дүүргийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн буюу 120 мянгатын автобусны буудалд гүүрэн гарцын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор, энэ сарын 26-ны 00.00-06.00 цаг хүртэл, 27-ны 00.00-06.00 цаг хүртэл буюу лхагва гарагаас пүрэв, пүрэв гарагаас баасанд шилжих шөнийн цагаар Энхтайваны гүүрнээс урагш замын хөдөлгөөнийг түр хаахаар боллоо. Зам хааснаар гүүрэн гарцын дам нуруун дээр лист төмөр байрлуулж, гагнуурын ажил хийнэ гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Харин “Гудамж” төслийн хүрээнд Зуун айлын уулзварыг өргөтгөн, шинэчилж дөрвөн замын уулзвар болгох ажил асфальтан хучилт хийж шатандаа оржээ. Ингэснээр хойд буюу Зуун айл талын зорчих хэсгийг энэ сарын 27-ны 00.00 цагт хааж, 29-ны 06.00 цагт нээх юм. Харин урд буюу 11-р хороолол талын зорчих хэсгийг энэ сарын 25-нд шилжих шөнө хааж, 27-ны 06.00 цагт нээхээр боллоо.